Хийлч Дээгий: Би хөхний товчоо ил гаргаад гүйгээд байгаа биш дээ. Та нар өөрсдийгөө хар даа

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-11-28 23:47:52

Яг үнэндээ би сүрхий санхүүч байсан бол хүний хараанд тийм ч их өртөхгүй байсан. Энэ бол мэргэжлийн онцлог. Урлагийн хүн бол тайзан дээр гарч хүний хайрыг татсан зураглалыг бүтээдэг. Бардмаар хэлэхэд үүнд битгий хууртаарай. Энэ бол зүгээр л ажлаа хийж байгаа зүйл. Мэдээж эмэгтэй хүн өөртөө эрэгтэй хүнийг дурлуулах дуртай байдаг.

Би найз охиддоо хэлэхдээ “Эмэгтэй хүн баавгайг ч гэсэн дурлуулж байх хэрэгтэй” гэдэг. Харин огт дурлуулахгүй байвал асуудал шүү. Зарим эмэгтэйчүүд намайг хэн тоохов гэдэг. Тэгснээ ааштай болчихдог. Тийм байх ёсгүй. Эмэгтэй хүн гоё, сайхнаа мэдрэхээр “индорпин” гээд бодис ялгарч байдаг. Энэхүү бодис нь эмэгтэй хүнийг уян, энхрий, ялдам байлгадаг. Эмэгтэй хүн хайрлуулж л амьдрах хэрэгтэй.


Би кинонд тоглодоггүй. Кинонд тоглохдоо жүжигчин ямар ч хамаагүй дүрийг бүтээдэг. Харин шоуны зорилго нь бусдыг цэнгүүлэхэд оршиж байсан. Намайг зүгээр л шоугаар хүлээгээд авчих. Би шоун дээр ямар имижтэй байсан. Тийм л имижтэй хүн. Надтай уулзаж үзэж байж л ямархуу хүн гэдгийг мэднэ. Хүн бүрийн харах өнцөг өөр. Гэхдээ мэдэхгүй хүн бол шоугаар нь л хүлээгээд авчих.


Дээгий тийм зүйл өмс гэхэд л өмсдөг, тэг гэхэд л хийдэг. Нэг машинд бүгд хамтдаа суугаад урагшилж байхад бууя гэж хэлэх эрх надад байгаагүй.


Үнэхээр хөхний товчоо гаргаад явж байвал задгай гэж хэлнэ. Гэхдээ би өөрийгөө задгай хувцасладаг гэхгүй. Миний бодлоор эмэгтэй хүн бурхнаас маш том бэлгийг аваад төрчихсөн. Хэрвээ тэр бэлгээ үзүүлж, гайхуулж, зарж чадахгүй бол түүнийг авсны хэрэг байхгүй. Эхлээд эмэгтэй хүн өөрт заяагдсан бэлгээ хүмүүст зөвөөр харуулах хэрэгтэй.


Ямар ч эмэгтэй хүнийг анх хараад энэ ухаантай юу гэж боддоггүй. Сайхан хувцаслаад явна гэдэг чинь хүнд буян хийж байна л гэсэн үг. Өөрт байгаа сайхан зүйлээ зөв ашиглавал амжилтад хүрдэг. Чадаагүй хүмүүс нь харин араар олон зүйл ярьдаг. Өнөөдрийн миний ярилцлага өгч байгаа шалтгаан бол нэг ч гэсэн эмэгтэй миний ярилцлагыг уншаад сургамж аваасай гэж хүсч байна. Эмэгтэй хүн бол өрөвдмөөр амьтан. Тиймдээ ч миний туулсан амьдралын туршлагаас хэрэгтэйг аваад, хэрэггүйг нь хаяаасай гэж боддог.


Би эр хүнээс халамжийг л хүсдэг. Халамжгүй бол хайргүй л гэсэн үг. Зарим нэгэн хайртай гээд л юм болгон дээр цээжээ дэлддэг хэрнээ тогооны алчуур шиг л үздэг. Тогооны хүн гээд нэрлэчихдэг. Энэ нь маш муухай. Зугаалгаар явлаа гэхэд эрчүүд нь зүгээр сайхан тамхилаад л, амарчихдаг. Гэтэл эмэгтэйчүүд нь тогоо шанагатайгаа зууралдаад байдаг. Эрэгтэйчүүд маань ч гэсэн урдуур нь ороод хийдэг байж болох юм. Би эмэгтэйг нь битгий ажил хий гэж байгаа юм биш. Гэхдээ эмэгтэйдээ хайртай л бол гамнах ёстой. Хайр нь зохицуулчихъя гэдэг бол жинхэнэ эр хүн. Манай нөхөр болж л өгвөл надад үлдээ гэдэг. Тэгэхээр нь ашгүй ашгүй гээд зүгээр суудаггүй. Монгол эмэгтэйчүүд тийм ч давруу биш.


Хэрэв нөхөр минь намайг хардвал секунд болгонд хардахаар тийм амьдралтай хүн бол би. Урлагийн хүний амьдрал тийм байдаг. Намайг лагерь явъя гэж хэдхэн үг хэлсний төлөө хардах хүн биш. Тэр үгийг хэлэхээс өмнө долоон жилийн амьдралыг бид хоёр хамт туулсан байсан


Намайг хэн бэ гэдгийг тэр хүн мэдсэн байгаа. Гэхдээ хайртай бол хартай гэж ярьдаг. Манай хүн минийх бол минийх, минийх биш бол биш л гэж үздэг. Хүнийг тултал нь хайрлаж чаддаг нэгэн. Намайг хүндэтгэж буцаад ирэх зангуу болж өгдөг. Хардалт гэдэг бол юм үзээгүй хүний шинж гэж боддог. Нэг бол өөрөө явдалтай болоод хардаж байгаа.


Холбоотой мэдээ