Монгол хүүхдүүдийн нүүрэнд инээмсэглэл бэлэглэх Ид шидийн уут аян

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-03 23:06:56

Анх 2015 онд хэсэг залуус гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тарааж байх үедээ тэндээс амьдралын хүнд нөхцөлд байгаа олон мянган хүүхдүүд байгааг олж мэджээ. Түүнээс хойш эдгээр залуус бэлэг тараах үйл ажиллагааг уламжлал болгож, давхар эрсдэлд бүлгийн хүүхдүүдийн талаарх судалгаа явуулж, хамгаалж эхлээд 7 дах жилтэйгээ золгож байна. Тэдгээр залуус хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны эсрэг тэмцэхээр “Лантуун дохио” бүлгэмийг байгуулсан. Залуус гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудыг хамгаалах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, боловсрол олгохоор хандивын аяныг эхлүүлээд өдгөө Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд  “Ид шидийн орон I, II” дугаар төвийг байгуулсан. Мөн түүнээс гадна Монгол улсын сум бүрт явуулын номын сан байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ удаа Ковид өвчний тархалтаас үүдсэн хөл хорионоосболж 2 жилийн турш сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд багачуудад, баяр хөөр, дуу хуур бэлэглэдэг "Ид шидийн уут" аянаараа 8000 гаруй хүүхдийг баярлуулсан.

• Ч.Ганжавхлан, санаачлагч“Ид шидийн уутаян

Ид шидийн уут аян анх маш энгийн ярианаас эхэлсэн. Бид нэг арга хэмжээ хийж дуусаад Хөвсгөлөөс Улаанбаатар хот руу ирж байхдаа машин дотроо ярилцаж байсан. Бид багадаа шинэ жилээр бэлэг авах дуртай байсан одоо шинэ жил болох гэж байна. Олон хүүхдүүд бэлэг авч чадахгүй байгаа байх. Өөрсдөө бэлэгний уутаа оёод түүнийгээ Ид шидийн уут гэж нэрлээд, хүүхэд баярлуулбал яасан юм бэ? Гэсэн маш энгийн гэгээлэг бодлоос эхэлсэн. Яг бодит байдал дээр очоод хүүхдүүдэд бэлгээ өгөхөд бидний төсөөлсөн шиг байгаагүй. Мэдээж хүүхдүүд маш их баярласан. Гэвч тэдгээр хүүхдүүдийн цаана нь үлдэж байгаа нийгмийн асуудлууд хоцорсон. Тэнд үлдэх хүүхдүүдийн гэрнь хүйтэн, идэх хоолгүй, боловсрол авч чадахгүй байгаа асуудал бидний сэтгэлийг маш их эмзэглүүлсэн. Нэг удаа бэлэг өгөх нь хангалтгүй санагдсан. Үүнээс илүү юу хийж чадах вэ?  Гэдэг сэтгэлийн шаналал эхэлсэн дээ

• Б.Цагаанцоожсайн дурын ажилтан, “Ид шидийн уут“ аян

Ид шидийн уут аяны сүүлийн түгээлт хийгдээд дуусахшатандаа явж гэж байна. Эхний амралтын 2 өдрийн түгээлт эхлэх үед маш их санаа зовж байсан. Ковид өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад, хил хаагдчихсан, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед хүмүүсээс хандив сайн цуглахгүй бол яах вэ?, айлууддаа очиж чадахгүй болов уу? гэсэн айдастай байсан. Гэтэл түгээлт гарахаас 2 өдрийн өмнө хүмүүс, байгууллагууд маш их хандив өгсөн. Одоо бол өмнөх 7 хоногтой харьцуулбал бэлгийн нөөц их болж,айлуудаараа явахад бэлэн болчихсон байна. Мөн бид энэ жил судалгааны арга зүйгээ өөрчилсөн. Энэ нь айлуудаа олж очиход судалгаагаа авахад хялбар болгож өөрчилсөн.” 

• Б.Энхтайван, сайн дурын ажилтан, “Ид шидийн уут“ аян

Ид шидийн уутны аян сүүлийн өдрөө үргэлжилж явж байна. 4 өдөр Улаанбаатар хотын 9 дүүрэг, Багахангай, Багануур, Төв аймаг бид явлаа. 2 жилийн өмнө би яг энэ Баянзүрх дүүргээр явж байсан. Коронагийн өмнөх амьдрал, коронагийн дараах амьдрал гээд хоорондоо маш ялгаатай болсон байна. Хүүхдүүд дуу дуулж, баярлаж, хөгжилтэй байхаа больсон байна. Ухаалаг утаснаас их хамааралтай болсон байна. Ухаалаг утас гээд ярихаар хүмүүс эмзэг бүлгийн айлууд утасгүй байх ёстой юм биш үү? гэдэг. Гэтэл үгүй. Ямар ч айл байсан ухаалаг утас, зурагтай байдаг.Тэдгээр хүүхдүүд 2 жилийн хөл хориогоор цэцэрлэг, сургуульд яваагүй учраас дуу, шүлгээ мартсан, сэтгэл зүй нь илүү хүнд болсон. Аав ээжээсээ өөр хүнтэй харьцаж чадахаа больсон. Хүмүүсээс айдаг болсон байна. Амьдралын түвшин  сайжирсан айлууд маш цөөн. Бид айлуудаа ногоон, шар, улаан гэж ангилдаг. Тэр айлуудыг ангилж байхад ногоон айлууд шар луу, шар нь улаан руу, улаан айлуудын тоо илүү олон болсон байна. Хэдийгээр төрөөс халамж дэмжлэг үзүүлдэг ч гэсэн цагаа тулахаар тэр айлуудад тусламж бараг очдоггүй. Хөдөөнөөс шилжиж ирсэн, хотын захаар задгай газарт ирж амьдардаг айлууд байдаг болохоор төрөөс дэмжлэг авах бололцоо бас бага байдаг. Одоо ингээд харахаар дандаа задгай газар, уулын орой дээр амьдардаг айлууд байдаг. 



Холбоотой мэдээ