“Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчийн ресторанд үнэгүй хоол иддэг эрхийг хасъя”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-04 06:22:49

УИХ-ын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Уг тогтоолын төсөлтэй холбоотой гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулт өгсөн юм.

Тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих шинэчлэлийн талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 47 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах урьдчилсан тооцоо гаргасан. Жишээ нь, Татварын хууль байна. Татварын хуульд санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах зохицуулалт оруулах боломжийн талаар судалж байна. Яагаад чуулган нэг сарын наана хуралдаж болохгүй гэж. Энэ бол бидний дотоод асуудал. Ингэснээр хувийн хэвшлийнхэн ажиллах хүч татах, бараа бүтээгдэхүүнээ эрт худалдаж авах боломжтой болох юм.

Мөн Тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулснаар төлөвлөгөөт шалгалтыг бүгдийг нь зогсооно. Жишээ нь газар олгох, тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг төрийн байгууллагынхан ширээн доороо дараад авлига нэхээд байдаг асуудлыг шилэн болгоё. 14 хоногийн дотор тийм, үгүй гэдэг хариултын аль нэгийг өгөхгүй бол тухайн албан тушаалтан өөрөө асуудалд орно гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө. Зөвхөн гомдол гарвал очиж шалгана. Түүнээс биш цагдаа нар байнга ресторанд очоод хоол идээд байдаг, мэргэжлийн хяналтын байцаагч, дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газрын дарга бүхэн ресторанд үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа юм. Ингэсэн тохиолдолд авлига гэж үзье” гэсэн байна.


Холбоотой мэдээ