Алек Болдуин: Зүрх зогсоом гоо үзэсгэлэнд чинь баярлалаа, Камила

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-12 02:21:48


Оросын уран гулгагч, 15 настай Камила Валиевагийн Бээжингийн олимпоор үзүүлсэн гулгалт жүжигчин Алек Болдуиныг бишрүүлжээ.

Валиеваг багийн төрөлд ганцаарчилсан гулгалт үзүүлсний дараа Холливудын од жүжигчин Инстаграм хуудсандаа “Би олимпод дуртай. Яагаад гэвэл Камила шиг тамирчид, уран бүтээлчид бидэнд энэ дэлхийн гоо үзэсгэлэнг ганц хүний гүйцэтгэлээр харуулдаг. Дуу. Шүлэг. Уран зураг. Баярлалаа чамд, Камила Валиева. Чиний энэ дэлхийд өгсөн бэлгэнд чинь, зүрх зогсоом гоо үзэсгэлэнд чинь баярлалаа” гэж бичжээ.


Камила болон түүний дасгалжуулагч Этери Тутберизе Болдуины магтаалд хариу талархал илэрхийлжээ.

Дөрвөн эргэлтийг хоёр удаа, мөн гурван аксель хийсэн Камила гулгалтынхаа үеэр унасан ч өрсөлдөгчдөөсөө хол тасарч, олимпын аварга болсон билээ.



Холбоотой мэдээ