Д.Энхбат: Хөгжлийн банкийг дээрэмдсэн бүлэглэлийн дотоод тэмцэл гадагшилж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-14 21:44:35


Сүүлийн үед Хөгжлийн банктай холбогдох асуудал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсаар буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат цахим хуудсаараа дамжуулан  "Намаас хөөх нь социализм үед хамгийн том шийтгэл байж билээ. Тэр үед хууль биш, дарга асуудлыг шийддэг байсан. Гэхдээ тэр үед намд ийм олон гэмт хэрэгтэн байгаагүй байх. Өнөөдөр хууль, шүүх ажиллахаа больж, мөн л дарга асуудлыг шийднэ гэж бүгд горьддог цаг эргээд ирсэн мэт. Харин энэ бол урагшлах зам биш мухардал юм даа.

Хөгжлийн банкийг хэдэн луйварчин этгээд дээрэмдчихсэн мэт ярих утгагүй. Энэ бол бүлэг хэрэг. Энэ бол гэмт хэргийн системийн тоглолт. Одоо зөвхөн тэдний дотоод тэмцэл гадагшилж байна. Түүнээс энд шударга ёсны асуудал огт байхгүй. Гэмт хэргийн системийг устгаагүй цагт Монгол Улсад юу ч өөрчлөгдөхгүй.

Аль нэг нам, даргыг дагах нь бидний хуучин цагийн сэтгэлгээ. Харин үнэт зүйлс, зарчим, хуулийн талд орж, сэтгэж, шүүж чадах нь өнөө цагийн сэтгэлгээ. Харамсалтай нь бидний дийлэнх олонх хуучнаараа сэтгэсээр байна. Тийм учир нийгэмд урагшилж, шийдэж, өөрчилж чадах хүч үүсэхгүй байна" гэжээ.

Холбоотой мэдээ