УИХ-д сууж буй 3 гишүүн Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл аваад УИХ-ын гишүүн буюу хууль тогтоогч болсон

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-13 23:37:24

Хөгжлийн банкны мөнгөөр  2016 онд сонгуульджээ!!!!


2016 онд улс төрчид  Хөгжлийн банкнаас 1 тэрбум төгрөг гаргаж, хэвлэлүүдэд өгөн  сонгуулийн сурталчилгаагаа хийсэн  байна.


Хөгжлийн банкийг сурталчилах нэрээр 2013-2016 оны хооронд  зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 4 орчим  тэрбум төгрөг өгчээ. 


2013 онд 11 хэвлэл мэдээллийн байгууллагад 71сая  төгрөг, 408 мянган доллар


2014 онд 23 хэвлэл мэдээллийн байгууллагад 542 сая төгрөг, 408 мянган доллар


2015 онд 25 хэвлэл мэдээллийн байгууллагад 811 сая төгрөг,


2016 онд сонгуулийн өмнө 22 хэвлэл мэдээллийн  байгууллагад 1.1 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас олгосон байна. 


 Энэ бүхний нийт дүн ойролцоогоор 4 орчим тэрбум болж байна. 

2016 онд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд  Хөгжлийн банкнаас 1,3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчил илэрснийг дурдьжээ.   Үүний дотор  2016 онд худалдан авсан  нийт гэрээний үнийн дүнгээс 1,2 тэрбум төгрөгийн гэрээ нь банкийг  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  сурталчилах ажилд зориулан 6-р сард буюу УИХ-ын  сонгуулийн өмнө байгуулсан гэрээнүүд ихэнхи хувийг эзэлж байгааг онцолжээ. 


 Энэ байдал 2020 оны сонгуульд  ч давтагдаж, тэр ч байтугай өнөөдрийн УИХ-д сууж буй 3 гишүүн Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл аваад  УИХ-ын гишүүн  буюу хууль тогтоогч болсон юм шүү дээ. 

Тэд өнөөдөр бас л зээлээ төлөөгүй. 

Хөгжлийн банк бол манай улс төрд нүүрлэсэн ялзрал дээд цэгтээ хүрсний хамгийн том нотолгоо юм. Үүнийг 2016 оноос эхлэн бичиж байсан сэтгүүлчийн хувьд батална. Баримтуудыг цувралаар дэлгэх болно. 

4 тэрбумаар сурталчилсан Хөгжлийн банк дампуурахад бэлэн байна.



Сэтгүүлч Б.Отгон 2022.02.10

Холбоотой мэдээ