“Голомт”-ын Д.Баясгалан 149 тэрбум төгрөг угаажээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-02-19 23:36:16

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг олон нийтэд зарласан цагаас хойш гарч байгаа тодорхой үр дүн гэвэл зүгээр л амны зугаа болж байгаа төдий. Одоохондоо улстөржих дуртай нөхдийн хараал ерөөлөөс цааш үл хэтэрнэ. Улс оронд өрнөх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, хуулийн дагуу шүүхэд шилжүүлэн шалгаж байгаа сайн хэрэг. Харин иргэд олон нийт наад цаад учрыг ололгүй хараан зүхэж байгаа нь буруу.

Тэгвэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тодорхой стандартын дагуу олгож байсан зээлийг мөнгө хүүлэх замаар авч хэрэгжүүлсэн хүн байгааг иргэд олон нийт эсэргүүцээд эхлэв. Тухайлбал, яг одоогийн байдлаар “Голомт”-ын Д.Баясгалан Хөгжлийн банкнаас “Цэцэнс майнинг энд энержи” компаниар дамжуулан 147.8 тэрбум төгрөг авсан бол мөн өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 1.2 тэрбум төгрөг, нийт 149 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ. Харийн энэхүү 149 тэрбум төгрөгийг өөрийн “Голомт” банкаар дамжуулан, 36 хувийн хүүтэй зээлэн мөнгө хүүлсэн гэх баримтыг ард түмэн дэлгэж байна. Энэ бол мөнгө хүүлэх угаах нэг томоохон арга юм.

Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Д.Баясгаланг АТГ-ынхан баривчлан шалгасан бөгөөд энэ нь төмөр замын гэх хэрэг, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай болоотой байж магадгүй гэж үзэж байсан ч гэм зэмгүй салсан. Үүний дараа Х.Баттулга түүнд Гавьяат эдийн засагч цол тэмдэг өгч байснаас харахад Х.Баттулга тэр хоёрын дунд бизнес, авлигын томоохон гүүр ч байхыг үгүйсгэхгүй. Одоо ч “Голомт” нь Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр барьж, хөрөнгө оруулж байгаа банк байх.

Ийнхүү урьд өмнөх хэрэг нь учир битүүлгээр сураг алдарсан Д.Баясгалан энэ удаад Хөгжлийн банкны 149 тэрбум төгрөгийг сураггүй болгож чадах уу.


Холбоотой мэдээ