Хиагт-Алтанбулаг боомтоор иргэд зорчих боломжтой боллоо

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-03-26 00:14:02

ОХУ-ын Онцгой байдлын штабаас Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцаллаа. Ингэснээр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Монгол болон Казахстаны иргэд ОХУ руу нэвтрэх боломжтой болж байна. 

Хиагт-Алтанбулагийн хилээр зөвхөн ачаа тээвэр нэвтрүүлж байсан. Харин энэ сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна. Мөн ОХУ-ын иргэд ч Монгол болон Казахстан руу чөлөөтэй нэвтрэх юм. 

Эргэн сануулахад, ОХУ бусад оронтой хиллэх хуурай замын хилээ 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарласан. Журмын дагуу хуурай замын боомтоор зөвхөн дипломат ажилтнуудыг нэвтрүүлж байсан юм.

Холбоотой мэдээ