Уилл Смит: Хайр л хүнийг ГАЛЗУУ үйлдэл хийхэд хүргэдэг

Урлаг
khiimori.co@gmail.com
2022-03-29 05:04:37

94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр (2022.03.28) амжилттай болж өндөрлөлөө. 

Орон нутгийн цагаар ням гарагийн үдэш болж өндөрлөсөн уг ёслолын үеэр болсон хамгийн дуулиант явдал Уилл Смит Крис Рок нарын дунд болж өрнөсөн юм. 

Жүжигчин Крис Рок Уилл Смитийн өвчнөөр шаналж буй гэргий Жада Пинкетт Смитийн тухай тохиромжгүй тохуурхал хийсэн нь түүнийг алганы амт хүртэхэд хүргэсэн.

Үүнээс хэдхэн хормын дараа "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртсэн Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн байна. 

Энэ тухай тэрээр нулимс дуслуулан "Би академиас уучлалт хүсмээр байна. Нэр дэвшиж байгаа бүх нөхдөөсөө уучлалт хүсмээр байна. Би яг л өөрийн бүтээсэн дүр дээрх аав шиг галзуу харагдсан байх. Гэхдээ хайр л хүнийг галзуу үйлдэл хийхэд хүргэдэг" хэмээн уучлалт хүссэн байна.

Тэдний тайзан дээр хийсэн үйлдлийг ихэнх хүмүүс тоглоом гэж бодож байсан ч энэ нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс гарсан жинхэнэ үйлдэл аж.

Тэд Оскарын үйл ажиллагаа дууссаны дараа учраа олохоор тохиролцсон бөгөөд энэ үдшийн төдийгүй Оскарын түүхэн дэх онцлох үйл явдлын нэгээр тодроод байна. 

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолджээ

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.





Холбоотой мэдээ