Х.Ганхуяг: Би тэр үед гишүүн болно гэж мөрөөдөө ч үгүй, зүүдлээ ч үгүй явсан

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-02 07:29:31

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг дараах үгсийг хэлжээ.

“Хэвлэлээр явж байгаа энэ компаниудын тухай мэдээлэл видео нэвтрүүлэг явж байгаа. Тэр видео нэвтрүүлгийг болохоор би Заригийн хүмүүсээр аваачиж хийлгэсэн. Манай ажилладаг хоёр төсөл дээр хоёулан дээр нь аваачиж үзүүлсэн байгаа. Иймэрхүү мэдээллүүд байна.

Өнөөдөр Баттөмөр гишүүний хэвлэл мэдээллээр зээлдэгч нарын улс төрийн нөлөө хамаарлын тухайд гээд 20 хүний нэр гаргасан байна л даа. Энэ дээр Амартүвшин, Дамдинням хоёрыг хасчихсан нь зүйтэй гэж бодож байна. Та ингэж хамаагүй тойргынхоо дүүг худлаа ингэж болохгүй байхаа.

Энэ дээр харин нэг хүн нэмэгдэх ёстой. Тэр бол та өөрөө шүү. Яагаад гэвэл та Бэрэн гэдэг компанид хувь эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч л бол тэр зээл авч байх мөчид зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж байж зээл авдаг юм. Өнөөдрийн хуулиар шүү. Тиймээс тэр асуудлаа та өөрөө гаргаж ирж тавиад өөрөө шалгуулах хэрэгтэй.

Гишүүн болоод би 2 жил болж байна. Манай эгчийн компани зээл авсантай холбогдуулаад өнөөдөр олон худал мэдээлэл явдаг. Гэхдээ тэр зээл авч байх мөчид би гишүүн болох байтугай, гишүүн болохыг мөрөөдөө ч үгүй явж байсан, зүүдлээ ч үгүй явж байсан тэр цаг үе шүү. 2019 оны 4, 5 сард манайх хүсэлтээ өгсөн байдаг.


Тэрнээс өмнө 2016 онд лизингийн тоног төхөөрөмжийн зээл авч байсан байдаг. 2 ч удаа авсан байдаг. Би чинь 2016 оноос хойш гишүүн болно гэж төлөвлөөд явж байсан гэж хэлэх гэж байна уу? Юу гэж хэлэх гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Логик хаана байгааг ойлгохгүй байна. Гишүүн болсоноосоо хойш энэ шалгалтын асуудалд би нээлттэй хандаж байгаа.

Бүх сэтгүүлчийн асуултанд хариулж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгая гэвэл би дуртай цагт нь дуудсан цагт нь очоод бүх юмыг нь эхнээс нь яриад өгч болно. Банкин дээр бол бүх тэр шалгалтын зүйлийг сая ажлын хэсэг нь ч шалгалаа. 2020 оны 6 сард сонгуульд нэр дэвшээд явж байхад ч шалгаж байсан, сонгуульд дэвшихээсээ өмнө би Бага хурлаас шийдвэр гарахаар нь тухайн үед олон нийтэд болон намын удирдлагуудад энэ тухай мэдээллэж байсан.

Манай хамаарал бүхий хүн буюу манай эгч Хөгжлийн банкны зээлтэй шүү, худлаа гэвэл миний ФБ пэйж дээр хүртэл байгаа. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа юм. Эргэлзэж байгаа зүйл байвал би хэзээ ч асуултанд хариулахад бэлэн байгаа. Намайг сая гарчихаад ирэх хооронд намайг хайгаад эхлэх шиг боллоо” гэсэн юм.


Холбоотой мэдээ