УИХ-ын гишүүн Ч.Ундрам АТГ-д хандлаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-03 00:35:22

Ч.Ундрам гишүүн АТГ-д хандан хүсэлт гаргажээ.

“Авилгатай тэмцэх газарт

Тайлбар өгч шалгуулах тухай

Миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос өрсөлдөн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Сүүлийн өдрүүдэд намайг Хөгжлийн банкнаас өөрийн эрх мэдлийг ашиглан нөлөөлж зээл авсан мэтээр нийгмийн сүлжээгээр цацагдаж, иргэдэд буруу ташаа ойлголтыг төрүүлж байна.

Хөгжлийн банкнаас миний аав Ч.Чинбатын хувьд эзэмшдэг “Вояжер Минерал Ресурсес” ХХК нь 2018 онд зохих журмын дагуу авч бүрэн төлж дуусгасан. Энэхүү зээлийг 2018 онд авч байх үед би Монгол Улсын Их Сургуульд дэд захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан учраас нөлөөлөх боломжгүй. Иймд Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүний албан тушаалыг ашиглан зээл аваагүй талаар өөрийн тайлбар мэдүүлгийг өгч, шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.


Ч.Ундрам 2022.03.31″ гэжээ.



Холбоотой мэдээ