Х.Баттулга, С.Баярмаагаар дамжуулан "Баянзам" тээвэрчдийн холбоогоор халхавчилж 7.1 тэрбум төгрөг завшсан уу

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-04-18 02:35:07

Цар тахалын улмаас "Цагаан хад" хаагдсан. Үүнээс болж "Эрдэнэс Тавантолгой", "жижиг" Тавантолгойн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэлх 407 км замаар тээвэрлэдэг болсон. "Энэ чиглэлийн нүүрсний замыг Эко-жишиг тээвэр болгоно" гэж түүгээр тээвэр хийдэг "Баянзам" ТББ-ынхан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай 2021 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулжээ.

"Баянзам тээврчдийн холбоо" ТББ, "Мөнгөн хүлэг сервис" ХХК, "Хөгжлийн мөр" ХХК, "Алсын жим" ХХК, "Стэнд" ХХК-иуд буюу тус таван компанийн хурлаар 2021 оны 4-р сарын 10-ны өдөр “Эко жишиг тээвэр төслийн ерөнхий журам”-ыг баталж ерөнхий менежер С.Баярмаад менежмент хийх компанийг сонгох эрхийг олгожээ.

Гэтэл С.Баярмаа нь төсөл хэрэгжүүлэгчээр "Элит Констракшн" ХХК -ийг шалгаруулсан аж. Харин "Элит Констракшн" ХХК-ын захирал н.Дондогжамбуу нь С.Баярмаагийн хадам дүү нь гэнэ.

7.1 тэрбум төгрөгийг авахдаа С.Баярмаа хадам дүүгээрээ дамжуулан 9 компани байгуулан, өөрөө заримынх нь 50 хувийг эзэмшиж байгаа нь хууль бус байгааг харуулж байна. Харин ингэж эрх авчихаад, үүгээрээ дамжуулан мөнгө босгодог байсан бололтой. Тэр сүлжээ нь ил болсон байна.

Тодруулбал, "Баянзам" ТББ-ын удирдах зөвлөлийг Тэргүүн П.Баярхүү, гишүүн С.Энхтайван, менежер С. Баярмаа гэх гурван хүн бүрдүүлдэг байна. С.Энхтайван нь Бригадын генерал Н.Ганболдын хадам дүү. С.Баярмаа нь МоАХ-ны Д.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга байхад нь хуулийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. С.Баярмаа нь Д.Жаргалсайхантай дотно харьцаатай, ойрын хамаарал бүхий хүн гэдгээр нь хүмүүс анддаггүй. Түүнчлэн С.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр харьцаатай.

Ингэхээр Х.Баттулгын баг, Д.Жаргалсайхан, С.Баярмаа нар "Элит Констракшн" ХХК-аар дамжуулан ЗТХЯ-аас 7.1 тэрбум төгрөгийн тэндерийг авсан байж болзошгүй гэх хардлага төрж байна.

Учир нь өнөөдрийг хүртэл хийх ажлаа дорвитой хийгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн хүний сүлжээгээр угаагдсан энэ их мөнгийг Л.Халтар сайд замыг нь засч өгөөд, Х.Баттулга өөрийн менежер С.Баярмаагаар гардан гүйцэтгүүлсэн болж таарч байна.


Холбоотой мэдээ