Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг төрийн өмчийг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-20 21:41:05

Тэрбээр “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэдэг асуулт, хариулт миний бодлоор ямар ч логикгүй.

Учир нь Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн шүүгчтэй, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байсан.

ХХБ, Эрдэнэт, Монросцветмет нэгдэл, Дархан, Хөтөл, Бор Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа л гомддог юм биш бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш.

Олон нийтэд юу болсон талаар нарийн мэдээлэл байхгүй л дээ.

УИХ-ын гишүүдэд ч хангалттай мэдээлэл байдаггүй байх.

2016 оны сонгуулиас өмнө Монголбанк 160 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 36 тэрбум ам.доллар, Д.Эрдэнэбатын удирдаж байсан Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам.долларыг ХХБ болон Кью Эс Си гэсэн схемээр дамжуулан Ц.Пүрэвтүвшингийн Ривер стоун компани руу 70 сая ам.долларыг, Сингапур улс руу шилжсэн компани руу 65-68 орчим сая ам.доллар, Юнайтед энержи системс компани руу 60-65 сая ам.доллар гаргасан.

Нэг шөнийн дотор 70, 68, 68 гэсэн харьцаатай гүйлгээгээр “Монголиан коппер корпорейшн”-д төвлөрүүлсэн л асуудал. Энэ банкны мөнгө биш, энэ төрийн мөнгө.

Эрдэнэтийн 49 хувь бол УИХ-аар оруулаад Засгийн газар авах ёстой байсан хэлэлцээр.

Би өчигдөр харсан, олон оролцогч байгаа гэж хэлж байна лээ.

Үнэн, олон оролцогч байгаа.

Бүх хууль хяналтын байгууллага, шүүгчид байсан.

Тагнуулын Ерөнхий газрын дарга үүнийг удирдан зохион байгуулсан.

Маш хүчтэй систем.

УИХ-аас хэлцэл хийх тогтоол гарсан. Бид хэлцэл хийх гэж зөндөө оролдсон. Засгийн газар ойлгохыг хангалттай хичээсэн.

Олон хувилбараар ярилцсан.

Хоёр тал өөр байр суурьтай байгаа учраас шүүхээр шийдэгдэхээс өөр гарцгүй байх.

Засгийн газар чөлөөт бизнес, эрхзүйн төр, хуулийн засаглалын төлөө зогсож байна.

Жам ёсны олон бизнесменүүд илүү тэгш эрхтэй бизнес хийхийн төлөө дахиж ийм систем Монгол Улсад хэзээ ч бүү бүрэлдэн тогтоосой гэж хүсэж байна” гэсэн хариултыг өглөө.

Мөн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкны зээлийг төлөх тухай огт ам нээгээгүй.

Үүнд мөн Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Зээл авсан бол төлөх ёстой. Өөр ямар компани зээл аваад төлөхгүй явж чадаж байгаа юм бэ?

Хэн гэдэг иргэн зээл аваад төлөхгүй байгаа юм бэ?

Зээлээ огт төлөхгүй байгааг төр яах вэ?

Бид Чингис, Самурай бонд дээр депольт зарлах уу.

Ямар ч сонголтгүй байгааг УИХ-ын гишүүд, олон нийт зөвөөр ойлгоосой” гэж хүслээ.

 


Холбоотой мэдээ