Х.Янжингаажид; Намайг aлyyлбал нотлох баримтыг ил болгуулахаар хүмүүст өгсөн байгаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-30 01:40:33

Энэ бүхнийг бичсэний дараа над руу, миний ээж рүү, надад тусалж байгаа хүмүүс рүү маш их дайpaлт, Дарханы сонгуулиар ажилласан ПР баг, төлбөртэй троллууд нь янз бүрийн юм бичих л байх. Та нар ч гэсэн ээжтэй, эмэгтэй дүүтэй, эгчтэй, охинтой билээ. Намайг гүтгэхээсээ өмнө тэднийгээ над шиг байдалд 16 жил амьдарсан бол яах байсан талаар дахин нэг бодоорой.  

Харин юм бодолгүй бичих троллууд минь Ганболдоос маш сайн мөнгө аваарай.  Мөн Алтан Дорнодын 3-р хороололд байдаг байранд амьдардаг рэкетир хийдэг 7 залуу болон манай 3 буудлын хамгаалагч залуусаа, эсвэл хэн нэгэн хөлсний хүн та хэрэв Ганболд, Ариунболд тэргүүтэй хүмүүс миний болон түүний ярилцлаганд дурьдагдсан аль нэгэн хүн болон тэдний өмч, ойр дотны хүмүүсийг ямар нэгэн байдлаар aйлган copдүүлэх, xoxироох даалгавар өгвөл бид бүгдийн чинь нэр, утасны дугаар, гэрийн хаягтай сууж байгааг санаж хэний талд орохоо дахин нэг сайн бодоорой.

16 жил хамт амьдарч, 4 хүүхэд гарсны дараа намайг ингэж хөсөр хаях гэж үзэж байгаа хүн та нарыг нээх удаан харж үзээд байх нь юу л бол.Түүний төрсөн ах Тордайн Ариунболд 3 өөр эхнэрийн 6 хүүхэдтэй. Жилийн өмнөөс Ганболдтой caлаад Ариунболдын экс 3 эхнэртэй нь ярихад яг л энэ замаар rvтгэж байгаад л 1000 төгрөг ч үлдээлгүй caлcaн юм билээ.  

2020 онд сонгуулийн ерөнхий хороонд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн чинь худлаа шүү дээ. Битгий төрд ч, ард түмэнд ч, надад ч худлаа ярьж бай. Чи бид хоёр одоогийн ханшаар нийт 200 тэрбум төгрөгийн хөрөнгийг өвөөгийн чинь нэр дээрх Микрийн 3 өрөөнөөс эхэлж босгосон шүү. Чиний ярьсан, ярих бүхэн түүхэнд үлдэнэ.

Хүүхдүүд, ач зээ чинь том болоод чамайг шvvнэ, чамаас ичнэ, Дараа нь юм ярихаасаа өмнө сайн бодоорой. Надад өшөө ч ярих нарийн ширийн юмс баримттайгаа бий шүү. Хүн нэг л амьдарна. Тэвчээрт хязгаар бий. Одоо чи бид хоёрын дунд бүх юм дууссан. Дараа амьдралдаа арай сайн, хүн чанартай хүн болж төрөөрэй.


Холбоотой мэдээ