ХҮН үзэл баримтлалаа өөрчилж, зүүний биш барууны нам болжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-01 23:24:29

Хөдөлмөрийн Үндэсний Нам өнөөдөр ээлжит бус VII Их Хурлаа хийж байна.


Уг хурлаараа тус нам улс орны эдийн засаг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал,залуус тус намыг дэмжиж, олноор элсэх болсонтой холбогдуулан үзэл баримтлалаа шинэчлэх, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,мөн дээрх шинэчлэлээс улбаалан намын бэлгэ тэмдгээс гадна Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн нэрээ “ХҮН” нам болгон өөрчлөх зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.


Ийнхүү С.Ганбаатарын туслах асан С.Зоригтбаатар нарын үүсгэн байгуулж байсан социал демократ үзэл баримтлал бүхий Хөдөлмөрийн Үндэсний Нам нь чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай ХҮН нам болсноо албан ёсоор зарлаж буй юм байна.

Хөдөлмөрийн үндэсний нам зүгээр л ХҮН болов. 

Хүн дээд үзлээс баруун төвийн үзэлд шилжив. 

Авлигажсан төр бус цомхон, чадварлаг төр, төрийн өмчит компаниуд бус баялаг бүтээгч хувийн хэвшил эдийн засгийн зүтгүүр байх ёстой.

Холбоотой мэдээ