Трамп: Жо Байден АНУ-ын хамгийн муу таван Ерөнхийлөгчөөс илүү хор учруулсан

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-03 00:39:08

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Америкийн одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг “Улсдаа АНУ-ын хамгийн муу таван Ерөнхийлөгчийг нийлүүлснээс ч илүү хор учруулсан” гэж хэлжээ.

Трамп “Америкийн бүх цаг үеийн түүхэн дэх таван хамгийн муу Ерөнхийлөгчийг нийлүүлснээс ч илүү их хор хохирлыг улсдаа учруулсан Төрийн тэргүүн бол Жо Байден. Тэр 16-хан сарын дотор энэ их хохирлыг учруулсан” хэмээн Небраска мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ хэлсэн байна.

Америкийн Ерөнхийлөгч асан Украиныг тойрсон нөхцөл байдлын буруутан нь Жо Байден гэж нэмж хэлжээ.

Доналд Трамп өмнө нь Америкийн засаг захиргаа АНУ-ыг сүйтгэж, там руу хөтөлж байна гэсэн билээ.


Холбоотой мэдээ