1993 онд Лyycaн гэх эмэгтэйчүүдийн xopиx анги уруу aчигдcaн тэр өдрөөс хойш хүүгээ нэг ч хараагүй…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-09 23:42:20

1993 онд Луусан гэх эмэгтэйчүүдийн хорих анги уруу ачигдахдаа…

Амьдрал хэчнээн хатуу гэдгийг сүүлийн 20 жил бие махбодоороо мэдэрч байна даа эгч нь. 

Анхны нөхөртэйгөө сууж амьдралынхаа замыг холболоо.

Буруу хүнтэйгээ амьдралаа холбох нь буцаад өөрийг чинь шоронд эсвэл шороонд л аваачдаг юм байна лээ.

Би шоронд нь очсон.

Магадгүй шороонд ч булагдаж магадгүй байсан байх.

Би Архангайн хүүхэн.

Нөхөр Өвөрхангайн залуу байсан юм.

Ажиллаж байх хэсэг хугацаандаа нөхөртэйгөө танилцаж нэг гэрт орсон юм л даа.

Үнэхээр хатуу чанга догшин авиртай тийм л хүн байсан.

Уух юманд нэлээдгүй дуртай.

Эрүүлдээ юу ч дуугардаггүй хэрнээ согтсон хойноо таарсан юм болгоноороо зодож шөнөжин эрүү шүүлтэд нь хонодог байж билээ. 

Би тэр хүнд хайртай дуртай гэсээр байгаад суугаагүй шүү дээ. 

Чамгүй л бол амьдарч чадахгүй гэж хэлээд суусан хойноо чам шиг гайтай суугаагүй бол би Бурмаатай суух байсан юм гээд л зоддог байсан.

Тэр хүн төрөх дөхсөн намайг данхаар цохиж унагаад ухаан алдуулж байсан хүн. 

Өглөө нь эрүүл болохдоо эмнэлэг хүргэж ирсэн байсан. 

Дахиад жоохон удсан бол өнгөрөх байж ээ гэж дуу алдах эмч нарыг сонсоод юуны төлөө энэ хүнтэй амьдарч байгаа хүн бэ гэж өөрийгөө зүхнэ.

Зүрх минь урагдах шахам дотроо бачуурч хэлсэн үг бүр нь хутганаас илүү хурц зоогдож байсан. 

Маргааш нь хөөрхөн хүүгээ төрүүллээ. 

Дөнгөж төрсөн надад аяга шөл ч барьж ирээгүй дээ. 

Эцэг эх минь нутагтаа намайг сайхан л амьдарч байгаа гэж боддог байсан.

Төрүүлсэн эмч маань төрөөд удаагүй уйлж суугаа намайг өрөвдөөд шөл цай өлгий даавуу бүх зүйлийн авч өгсөн. 

Төрчихсөн надад хүртэл чи байгаагүй бол энэ хүүхэд Бурмаа бид хоёрых байх байсан гэж хэлээд туйлдсан намайг амьдаар минь булж орхисон. 

Хань ижилдээ гологдож зодуулж дарамтлуулах тийм ч амар зүйл биш.

Хүүгээ харж инээхээс өөр баяр баясал надад байгаагүй. 

Нэг орой халамцуухан орж ирээд хүүг минь бариад авчихсан миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу гэж хэлээд шидэх гэж байхад нь зууралдсаар байгаад авч үлдчихээд чамайг л гүйцээчих юм бол болох юм байна гэж хэлээд улайран дайрахад нь хоол хийх гэж байсан хутгаараа түүнийг гэмтээж орхисон.

Юу хийчхэв гэж гэнэт ухаарч түргэн дуудахад бүх зүйл оройтсон байсан. 

Түргэн ч ирээд шууд л цагдаа дуудсан. 

Хэдий биеэ хамгаалсан гэж үзсэн ч хүний аминд хүрчихсэн надад аавын хаалгыг татахад хүргэсэн. 

Гэтэл хадмууд маань хүүг нь санаатай хөнөөсөн гэж хүүг минь булааж авч эргэж харалгүй аваад явсан.

Тэр цагаас хойш 27 жил хүүгээ хараагүй явна. 

Сураг ажиг ч тасарсан. 

Би юуг буруу хийсэн гэж амьдын хагацалд байх ёстой юм бэ? 

Надад байгаа ганцхан эрдэнэ минь шүү дээ. 

Энэ захиаг минь уншвал хүү минь ээждээ хүрээд ирээч.

Амьд байгаа энэ хугацаандаа чамайгаа тэврээд нэг үнэрлэхсэн. 

Хүүг минь Золбоот гэдэг. 

Энэ захиаг минь олон хүнд хүргээрэй.



Холбоотой мэдээ