Амбер Херд шүүх хурлын дундуур КОКАЙН хэрэглэсэн үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-09 14:06:45

Жүжигчин Жонни Депп болон Амбех Херд нарын шүүх хурал түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Шүүх хурал завсарлахаас өмнө жүжигчин Амбер Херд мэдүүлэг өгсөн бөгөөд энэ үеэрээ учир битүүлэг үйлдэл гаргасан нь шуугиан тариад байна. 

Тэрээр хамартаа ямар нэгэн зүйл хүргэн сорж байгаа нь бичлэгт тод харагдах бөгөөд түүнийг кокайн хэрэглэсэн байж болзошгүй хэмээн таамаглаад байна. Мөн зарим интернэт хэрэглэгчид түүнийг худлаа уйлахад нь туслах ямар нэгэн бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн түүний худлаа уйлахыг хичээн нүүрний хувирлаа өөрчилж буйг гярхай ажиглагчид илрүүлсэн байх бөгөөд ямар ч нулимсгүй уйлж буй Амбер Хердийн бичлэг цахим орчинд тархаад байна. 



Холбоотой мэдээ