Орос тэрбумтан бөөгөөр архины эсрэг эмчилгээ хийлгээд нас баржээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-09 23:44:26

Сүүлийн үед ОХУ-д тэрбумтнууд амиа хорлох хэрэг их гарч байна. Энэ удаад  компанийн топ менежер асан, тэрбумтан Александр Субботины ээлж ирлээ. Тэр амиа хорлоогүй ч тун сэжигтэй нөхцөлд амьсгал хураажээ.

Субботин бөө дээр очиж, архины эмчилгээ хийлгэдэг байсан гэнэ. Бөө нар мэлхийн хор, азарган тахианы цус зэрэг олон зүйл эмчилгээндээ ашиглаж байсан бөгөөд өвчтөний арьсыг нь зүсээд мэлхийн хор хийдэг байжээ. 

Үйлчлүүлэгчид бөөлжихөөр эдгэрч, архинаас гарч байна гэж үздэг байв.

Ингээд ээлжит нэгэн эмчилгээний үеэр Александр Субботины бие муудахад бөө Түргэн тусламж дуудсангүй, ямар нэг эм тан өгөөд хэвтүүлсэн байна. 

Хэсэг хугацааны дараа тэрбумтан амьсгал хураажээ.  

Цагдаагийн газраас үхлийн шалтгааныг шалгаж байна.

Холбоотой мэдээ