Акулууд устах эрсдэлтэй байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-11 08:00:09

Перугаас Хятад руу акулын сэрвээний экспорт 2014 оноос хойш асар хурдацтай өссөн. Тэр тусмаа Хонг Конг бол дэлхийн хамгийн том акулын сэрвээ импортлогч, экспортлогч зах зээл билээ. Энэ байдал Эквадороос импортолдог акулуудын хууль бус худалдаа, наймаанд нөлөөлсөн бөгөөд Перу руу ормогц Перугийнх юм шиг Азийн зах зээлд гардаг байна.

Перу дахь олон улсын далайг хамгаалах "Oceana" ТББ-ын амьдрах орчин ба ховордсон амьтдын асуудал эрхэлсэн захирал Алисиа Куройва Эквадорын худалдаачид бүтээгдэхүүнээ Ази руу шууд бус Перу руу экспортлохыг илүүд үздэг, учир нь хамгийн олон тээврийн компани нь Перугийнх байдаг. Эквадорт хууль бусаар олж авсан акулын сэрвээ нь хар тамхины наймаатай ижил суваг, системийг ашигладаг тул урд хөршөөр дамжин өнгөрдөг

Куройва хэлэхдээ, Перу улсад загас агнуурын төрөл зүйлдхаалттай улирал, квотын систем байдаг ч Эквадороос ирсэн зүйлд хяналт байхгүй. Энэ нь далай тэнгисийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой махчин амьтан болох акулын тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна гэж дурдлаа.

Перу бол хууль ёсны болон хууль бусаар нийлүүлсэн акулын сэрвээний дэлхийн гурав дахь том экспортлогч бөгөөд Хятад, Япон хоёр акулын бүтээгдэхүүн, тэр дундаа шөлөнд хэрэглэдэг сэрвээний хамгийн том хэрэглэгч юм.

• Алисиа Куройва, Биологич - Океана Перугийн Амьдрах орчин ба ховордсон амьтдын захирал:

Бид дэлхийн акулын сэрвээ экспортлогч арван орны тоонд багтдаг. Бид акулын сэрвээг Америк тивд экспортлогч анхны улс юм. 2017 онд Перу улс дэлхийд дөрөвдүгээрт орсон.

• Карлос Нуньес- акулын махны наймаачин

Бид цэнхэр акул, алмаазан акултай ажилладаг. Түүний гарал үүсэл нь Ило боомтоос гаралтай. Сэрвээний тухайд бол боомтоор гаргаж ирээд миний ойлгосноор хятадуудад зардаг. 

• Алисиа Куройва, Биологич - Океана Перугийн Амьдрах орчин ба ховордсон амьтдын захирал

Бодит байдал дээр бидний экспортолж буй бүх сэрвээ нь Перугийн загас агнуурынх биш. Ихэнх нь Эквадороос оржирсэн байдаг.

Тухайлбал, 2019 онд манай улсаас 150 тонн буюу 120 тонн акулын сэрвээ импортолсон. Эквадор өнгөрсөн жил 300 гаруй (тн) импортолсон. Хууль бусаар орж ирдэг акулын мах, сэрвээний хэмжээ тодорхойгүй байдаг. Хууль бус акулын сэрвээ хар тамхины наймаа, хүний наймаа эсвэл зэвсгийн наймаатай ижил механизмыг ашигладаг. Перу бол дэлхийн хамгийн том Кокаин эм экспортлогчдын нэг гэдгийг бид мэднэ. Иймээс Перу улсын акулууд устах эрсдэлтэй байна.

• Карлос Нуньес-акулын махны наймаачин

Эквадороос ирсэн бүтээгдэхүүний ихэнх хэсэг нь хойд зүгт (Перугаас) хүрдэг. Эдгээр нь 50-60 кг жинтэй том хөх акулууд байдаг.


Холбоотой мэдээ