Д.Сосорбарам: Гурилаар мялаалгаад сайхан байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-11 23:58:57

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулж байна.

Тус цуглаанд оролцож буй МУГЖ Д.Сосорбарам мэдээлэл хийх үеэр түүн рүү дээлтэй залуус гурил цацав. 

 Үүний дараа МУГЖ Д.Сосорбарам  "Шинэ дээл өмсөөд гарсан чинь гурилаар мялаалгаад сайхан байна. Над руу гурил цацсан хүмүүсийн ард байгаа хүнд “чи, өрөвдөлтэй шүү” гэж хэлмээр байна. Над руу гурил цацсан хоёр хүнд баярлалаа. Та нарын ариун зам өлзийтэй байх болтугай. Улаан өнгийн зүйл цацсангүй. Цагаан сэтгэлтэй сайхан хүмүүс байна. Сайн сайхныг ерөөе" гэлээ. 




Холбоотой мэдээ