Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, харамсдаг

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-12 06:32:31

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг талаар жиргэсэн. Тэрбээр "Чиний эзэн Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрө, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемёнтоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн" гэсэн юм. 

Тэгвэл үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбар хийжээ. Тэрбээр "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулимёнт, онгоц, шалдан..." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн жиргэсэн байна.


Холбоотой мэдээ