Хятадад зорчигчидтой онгоц галд автав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-12 21:57:41

Хятадын иргэний агаарын тээврийн “Tibet Airlines” компанийн онгоц хөөрөх үедээ зурвасаас гарч, галд автжээ.

Осол Хятадын олон улсын “Жянбэй” нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 08.00 цаг орчим гарчээ. Онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Ослын улмаас 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Чунчин-Ниянгчи чиглэлийн “TV9833” нислэг үйлдэж байсан онгоцны их биеийн зүүн хэсэгт гал гарчээ. Хүний амь эрстсэн мэдээлэл ирээгүй байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Онгоцонд гарсан галыг унтраасан ба нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвасыг хаажээ.

Хятад улсад энэ онд гарч буй хоёр дахь том осол болж байна. Үүнээс өмнө Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байсан “Боинг” онгоц гуравдугаар сарын 21-нд осолдож, 123 зорчигч, багийн есөн гишүүн, нийт 132 хүний амиа алдсан гэж тооцсон юм. Ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй байгаа бөгөөд онгоцны хар хайрцгийг уншиж байна.


Холбоотой мэдээ