Шведийн алдартай жүжигчин бүсгүй гэр оронгүй залууд дуралснаар амьдрал нь орвонгоороо эргэжээ…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-14 09:12:42

Швед улсын алдартай жүжигчин Эмми /Emmy Abrahamson/-ны  гайхалтэй хайрын түүх


2006 оны 9 сарын 24-нд Эмми хэмээх Шведийн жүжигчин бүсгүй Вена хотоос Амстердамд зочилж найзтайгаа оройн хоол идэхээр төлөвлөн найзыгаа нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр хүлээгээд сууж байжээ. Харин найз нь хэдэн минут хоцорч ганцаараа хүлээж суух зуур хажууд нь нэгэн орон гэргүй, бохир заваан залуу хажууд нь ирж суугаад сайн уу цаг хэд болж байна гэж асуув.


Тухайн цэцэрлэгт хүрээлэнд том цаг хэдий байдаг ч тухайн орон гэргүй залуу үзэсгэлэнтэй гэрэл цацруулсан эмэгтэйг хараад  өөрийн мэдэлгүй сандал дээр сууж буй Эммитэй яриа өдхөөр очсон нь энэ байж.


Эммид тухайн үед хоёр бодол орж ирсэн ба хурц муухай үнэр, бохир хумс зэргийг нь хараад гэр оронгүй хүн байна мөн  урьд өмнө хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнтэй бор нүдтэй хүн байна гэж боджээ.Тухайн үед хэдхэн минут хоорондоо ярилцсан ч гэсэн Эммиг маш их инээлгэж, маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаджээ.


Эммигийн найз нь 10 минутын дараа ирсэн ба Эмми босоод явах гэтэл тухайн гэр оронгүй залуу Эммид хандан “хагасайн өдрийн 3 цагт яг энэ сандал дээрээ уулзая” гэж маш өөртэй итгэлтэй хэлээд яваад өгсөн аж. Тухайн үед Эмми ганц бие байсан бөгөөд олон залуустай болзож байсан. Харин орон гэргүйг залууг ямар аймар өөртэй итгэлтэй залуу вэ гэж бодоод өнгөрсөн.


Энэ орон гэргүй залууг Вик Кокула /Vic Kocula/ гэдэг бөгөөд Канадаас Европ руу үүргэвчээ үүрээд тойрон аялж байхдаа мөнгөгүй болж гуйлга гуйн амьдарч байгаад архинд орж нэг л мэдхэд амьдрал нь тэр чигтээ оронгоороо эргэн бутан дунд амьдардаг болсон байжээ.

Харин Эммигийн хувьд өндөр боловсролтой, тухайн үед жүжигчний кареер нь оргил үедээ амжилттай явж байсан, маш үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй. Эммигийн аав нв гадаад харилцааны сэтгүүлч байсан ба багаасаа л их аялдаг байсан тул таван хэлээр ярьдаг.


Эмми харин тухайн эрийн хэлсэн үг товлосон газрыг огт мартаж чадахгүй хэдэн өдөр бодон хоносон ба өөрөө бодохдоо очихгүй гэж бодож байсан ч өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан маш сонирхолтой байсан тул Эмми товлосон газар цагтаа түүнтэй уулзахаар шийдсэн.

Товлосон газраа Эмми очтол Вик байгаагүй ба товлосон цагаасаа 20 минут хоцорч ирсэн. Учир нь Вик маш муухай үнэртэй байсан тул жоохон олсон мөнгөөрөө хөлний тос худалдаж авч биеэ бэлдээд удсан байсан нь энэ байж. Ямартай ч тэр хоёр дахин уулзаж хамтдаа маш сайхан цагийг өнгөрөөсөн ба Амстердамаар зугаалан, ярилцаж өнгөрөөжээ. Харин Эмми Виктэй удаан ярилцах тусам Вик үнэхээр хөгжиотэй, өөдрөг хүн гэдгийг мэдэрчээ. Эмми хэлэхдээ шууд сэтгэлийг минь догдлуулж, өөртөө намайг татаж чадсан хэмээн дараа телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Харин үүний дараа Эмми Вена руу буцах болсон ба явахаасаа өмнө түүнд утсны дугаараа үлдээжээ. Эмми бодохдоо түүнд утас байхгүй хол амьдардаг тул дахиж уулзахгүй гэж бодож байв.

Гэтэл Эммигийн төрсөн өдрөөр буюу гурван долоо хоногийн дараа Вик Эммилүү залгаж мэнд хүргэжэжж.

Харин Вик Венаруу ирэх мөнгө арай хийн олж чадсан ба воганд суун Венад ирсэн байлаа. Эмми үүнийг нь сонсоод Виктэй очиж уулзсан ба энэ өдрөөс хойш байнга уулзацгааж байсан юм. Харин Эммигийн хоёр дотны найз нь Эммиг ийм хүнтэй уулзаж байгааг мэдэн найзалхаа больсон бол Эммигийн аав, ээжийн хувьд ч Викэд дургүй эсэргүүцэж байсан гэдэг. Харин ээж аав нь Виктэй уулзасны дараа бодлоо өөрчилсөн ба түүний сайхан сэтгэлийг олж харан хүлээн зөвшөөрчээ. Тэд энэ явддлаас хойш  хоёр жилийн дараа хуримаа хийн хоёр ихэр хөөрхөн хүүхэдтэй болон аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Викийн хувьд амьдарлаа өөрчилж бүхнийг шинээр эхэлсэн ба их сургуульд 5 жил суран механикийн инженер болсон ба гэр бүлээ авж явдаг болсон байна. Тэрээр Эммитэй учирсандаа маш их талархаж явдаг. Гэр бүлдээ маш их хайртай, алдаснаа нөхөж одоогийн амьдарлаа хамгийн сайхнаар байлгахыг хичээдэг хэмээжээ.

Эмми харин жүжигчин Кареераа орхин зохиол бичиж өөрсдийн хайрын түүхээсээ сэдэвлэн “Бутанд амьдардаг хүнд хэрхэн дурлах вэ” романаа бичжээ. Эмми харин зарим хүмүүс намайг Викийг аварсан гэж боддог ч харин би эсэргээрээ гэж боддог. Вик намайг амьдлралдаа сэтгэл хангалуун байхад тийм ч их зүйл хэрэггүй гэдгийг харуулсан бас мэдрүүлсэн. Намайг өдөр бүр инээлгэдэг. Викийг азтай гэж бодож байвал азтай хүн нь би байна гэжээ.

Хосууд сүүлийн 16 жил хамт амьдарч байгаа бөгөөд Деста, Тил хэмээх ихрүүдийн эцэг эх болжээ.

Муугаасаа илүү сайн хүмүүс нь их байдаг юм шүү. Сайхан түүхийг бусадтай хуваалцаарай.


















Холбоотой мэдээ