"Маршал таун" хотхоны орц, гарцыг нээсэнд талархлаа илэрхийлэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-19 10:07:15

Монгол Улсын иргэдийнхээ төлөө, тэдний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлуудыг цаг тухай бүрд шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танд Маршал таун хотын мянга мянга иргэд, оршин суугчдын өмнөөс талархал илэрхийлье.

Хотын дарга таны ирээдүйд ногоон байгууламжтай, ухаалаг, иргэн төвтэй хотыг цогцлоох зорилгын хүрээнд "Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо"-г байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж болон дагуул хотын төлөвлөлт, нийтийн тээврийн шинэчлэлт, хүүхэд залуус, иргэд олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын тулд олон ажил, төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ. 


Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон Нийслэлийн газрын албаны хамт олонд  Маршал таун хотхоны нийт 5000 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны орц гарцыг нээсэнд талархал илэрхийлье.

          Мөн Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг хүндэтгэн, Маршал таун хотхоны нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан, нийслэлийн нийт иргэдийг бодолцсон шийдвэр гаргасан УИХ-ын эрхэм гишүүн, Хурд группын эзэмшигч Б.Чойжилсүрэн болон Хурд группын хамт олондоо дахин талархал илэрхийлье.


Мөн Үндэсний томоохон бүтээн байгуулагч компанийн хувьд Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Кембриджийн хөтөлбөртэй 1000 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 1200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, иж бүрэн тоноглосон фитнесс болон спорт заал, олон улсын стандартын 5 замтай усан бассейн бүхий спорт клубыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулснаас гадна бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян, хандивын үйл ажиллагааг үргэлж зохион байгуулсаар ирсэн “Эко констракшн” ХХК-д Маршал таун хотхоны  нийт оршин суугчдын зүгээс талархал илэрхийлж, өндөр амжилт хүсье.

ХҮНДЭТГЭСЭН

 МАРШАЛ КИНГ СӨХ,

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 5000 ОРШИН СУУГЧИД



Холбоотой мэдээ