Хятадад онгоцны үйлчлэгчдийг ингэж бэлддэг

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-21 13:06:13

Хэрэв та Хятадын агаарын тээврийн компаниар үйлчлүүлж, зорчих юм бол онгоцны үйлчлэгчдийг нь ажиглаж хараарай. Тэд бусад улсын онгоцны үйлчлэгсэдээс ялгаатай нь тусгай бэлтгэлд хамрагдаж, төгс гэх шалгуурыг давсны дараа ажиллах эрхээ авдаг байна.


Эдгээр охид бол Сычуань мужийн Ченду хотын Иргэний нисэхийн коллежийн оюутнууд юм. Дадлагажигч стюардессууд амандаа савх зууж, зөв зүйтэй инээмсэглэх арга барилд суралцдаг. Мөн нуруугаа цэх байлгаж, толгойн байрлалаа зөв хадгалахын тулд толгой дээрээ сэтгүүл тавьж, хэдэн цагаар зогсдог байна.

Охидыг биеэ өв тэгш авч явахад туслах бас нэг хичээл нь толгой дээрээ шилтэй ундаа тогтоож, 3 минут хөдөлгөөнгүй зогсох юм.

Үүнээс гадна өвдгөн завсраа цаас хавчуулах дасгал хийж, үүгээр дамжуулан зөв зогсох арга барилд суралцдаг байна.

Дадлагажигч залуус болон охидыг ямар ч нөхцөл байдалд цэгцтэй, цэвэрхэн дүр төрхөө хадгалж байх хэрэгтэй гэж сургадаг бөгөөд тэсвэр тэвчээртэй байлгах төрөл бүрийн дасгалыг хийлгэдэг аж.

Онгоцны үйлчлэгч нар бие хамгаалах урлагт суралцсан байх ёстой бөгөөд таеквондо, Кунг Фу, тулааны урлагийн тусгай хичээлүүдэд хамрагддаг.

Тулааны урлагийн зарим хичээлийг гадаа талбайд зохион байгуулдаг бөгөөд тэд онгоцны үйлчлэгч гэхээс илүү армийн цэргүүдтэй адилхан харагдана.

Охидууд илүү хүчтэй болж, цохилтын хүчээ нэмэгдүүлэхийн тулд шаргуу бэлтгэл хийдэг.

Дадлагажигч онгоцны үйлчлэгчдэд нислэгийн үеэр гарах элдэв асуудал тарих хүнтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн тайвшруулах зэрэг сэтгэл зүйн хичээлүүдэд мөн хамрагддаг байна.

Энэ бүх бэлтгэл сургуулилтанд 100 хувийн үнэлгээтэй төгсөж байж л, тэд эцэст нь онгоцны үйлчлэгчээр ажиллах эрхээ олж авдаг байна.


Холбоотой мэдээ