Шийлэгтөмөр: Байр, машин, 225 сая төгрөгтэй хадгаламжаа өгсөн…Би түүний яриад байгаа шиг хамт байхдаа харилцаа үүсгээгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-22 17:08:53

Заримдаа тэвчиж чадах ч, заримдаа тэвчиж чадахгүй маш олон мөч надад байлаа. Бүхнийг сайхнаар төсөөлж эхлүүлсэн 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавих надад амар байгаагүй. Гурван хүүхдээ элэг бүтэн байгаасай, хамтын амьдрал гэдэг зөвхөн хөрөнгө хураахын төлөө биш халуун дулаан уур амьсгалд өрнөөсэй гэж би хүсч, хичээж байсан. Мэдээж надад буруу байсан байх. Гэхдээ би хамт амьдарсан 11 жилдээ хамтын амьдралынхаа төлөө зүтгэсэн нь, гэр бүлээс гадуур элдэв харилцаа үүсгэж байгаагүй минь үнэн. Мэдэх нэг нь мэднэ. Хамгийн ихээр мэдэж байгаа хүн бол тэр өөрөө. Тусдаа амьдарсан жил гаруйн хугацаанд бүхнийг эвээр шийдэх гэж хичээсэн. Ханилж явсан хүнээ, гурван хүүхдийнхээ ээжийг би ямар ихээр эндүүрч харж явснаа энэ хугацаанд маш их ойлголоо. Хэн чанга дуугарсан нь, хэн их ярьсных нь талд үнэн очдоггүй гэж би бодож явлаа. Тэгж боддог учраас чимээгүй гүтгүүлээд л энэ хугацааг тууллаа. Юманд бас хэмжээ хязгаар гэж бий. Эрэгтэй хүн гэхээрээ л бас гүтгүүлээд доромжлуулаад дуугүй суух нь буруу юм байна.

Алдаатай оноотой ч бидний 11 жилийн хамтын амьдрал, гурван үрийн минь ээж гээд нийгмийн сүлжээгээр явуулж байгаа гүтгэлэг бүхнийг нь, телевизийн ярилцлага бүрийнх нь дараа үнэнийг хэлмээр санагдавч чимээгүй л байлаа. Гэр бүлийн амьдрал хоёр тийшээ болоход эрэгтэй нь бурууддаг “Монгол ёсоор” олон хүн хандаж байх шиг байна. Яг үнэндээ ямар амьдралыг бүтээх гэж яаж хичээж явсныг минь надаас өөр хэн мэдэх юм.

Хүүхдүүдийнхээ эхтэй сошиалаар хэрэлдэж байхаар гэрээслэл бичээд үүрд яваад өгчих юмсан гэсэн өдөр хоногууд олон байлаа. Эцэст нь өөрийнхөө төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө, ээжийнхээ төлөө дуугарах ёстой, үнэнийг жаахан ч хэсгийг ил ярих ёстой юм байна аа гэж шийдлээ. Бидний бүтээсэн 11 жилийн амьдралаа ганцаараа үүрч дүүрч босгосон гэж ээ, миний ханилж явсан эхнэр.

Мэдэхгүй, танихгүй хүмүүс үнэмших байх. Мэдэж, таних нь мэднэ ээ. Энэ амьдралынхаа төлөө бид хоёр хамтдаа зүтгэсэн. Надад амралтын өдөр гэж байгаагүй. Ажил тараад амрах зав ч гардаггүй л байсан. Жижигхэн дэлгүүрээ томруулах гээд, ширхгийн бараа зөөж, үүрч дүүрч босгосон амьдрал минь. Бидний алдаа эндээс л эхэлсэн. Амьдрал гэдэг зөвхөн эд хөрөнгө биш, бие биедээ халуун дулаан үг хэлж, хайрлаж халамжилж байж хамтын амьдрал утга учиртай болдог юм билээ. Харин бид хоёр эхлээд хөрөнгөтэй болъё гээд зүтгэсэн минь халуун дулаан уур амьсгалаа эвдсэн.

Энийг гэхдээ 11 жилийн дараа ойлгосон юм биш. Энэ болохгүй байна аа, мөнгөтэй байхын төлөө зүтгэж аз жаргалыг олдоггүй юм байна гэдгийг мэдэрсэн цагаасаа л эхнэртээ ойлгуулах гэж, энэ бүхнээ өөрчлөх гэж хичээсэн. Би ер нь хэтэрхий зөөлөн талдаа, бас асуудлыг аль болох эвээр шийдэх гэж л хичээдэг, хүлцэнгүй хүн. Хэтэрхий удаан хүлцэнгүй явж дээ гэж одоо өөрийгөө буруутгаж байна.

Энэ амьдралаа энэ хүртэл тэсэх хэрэггүй байж. Хамтын амьдралаа эхлүүлчихээд удаагүй байхад би найз нартайгаа ганц хоног хөдөө яваад ирсэн юм. Тэгэхэд уурлаад судсаа ханах гэж оролдоход чинь л хоёр тийшээ болдог байж.Сэтгүүлчийн ажил цаг наргүй. Оройтоод шөнө ирэхэд хаалгаа нээж өгөхгүй байх тоолонд гэрийнхээ гадаа машиндаа хонохын оронд л хоёр тийшээ болчихдог байж. Энэ мэт олон үйлдлийг чинь ойлгох гэж хичээж, бас өөрчлөгдөхийг чинь хүлээж хүлцэнгүй хандахын оронд бүрмөсөн л яваад өгдөг байж. Бид хоёр бүх амьдралаа тэгээс эхэлсэн хүмүүс.

Анх хүнсний дэлгүүр ажиллуулж эхлэхдээ энэ маань бидний амьдралын аз жаргалыг үгүй хийнэ гэж санасангүй явлаа. Зөвхөн мөнгөний төлөө амьдрах шиг утгагүй зүйл хаана ч үгүй юм билээ. Хүүхдүүдийнхээ өсөж өндийх, сурч мэдэхэд баярлахгүй, харин хадгаламж хэдээр нэмэгдэж вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулдаг тийм амьдрал ямар аз жаргалтай байх юм бэ! Би энэ бүхнийг л өөрчлөх гэж эхлээд хичээсэн. Сүүлдээ орхисон. Туслах ажилтан аваад дэлгүүртээ суулгая гэхээр зөвшөөрөхгүй, арай гэж ятгахаар маш багаар цалинжуулна гэнэ.

Бусад залуус шиг гэр бүлээрээ (хааяа нэг шүү) гадуур гарахсан, хүүхдүүдээ тоглуулаад хамтдаа алхахсан гэж би мөрөөддөг байсан. Бид тэгж үзээгүй. Гэр бүлээрээ тавуулаа ч хамт хоносон өдрүүд ховор шүү дээ. Нэг нь дэлгүүр дээрээ, нөгөө нь хүүхдүүдтэйгээ гэртээ. Эсвэл хүнсний дэлгүүрийнхээ арын жижиг зайнд хэдүүлээ. Энэ аз жаргал биш ээ, бас ч гэж хуримтлалтай болчихлоо өөр ажил хий, мэргэжлээрээ ажил, хамт олонтой бол, фитнес, иогт яв гэж би эхнэртээ хэлдэг байсан. Хэзээ ч энэ бүхнийг хүлээж аваагүй.


Одоо харин фитнес, иогт яв гэдэг байсныг минь “тарган байна” гэж хаясан гэж мушгиж байх шиг байна. Би гурван хүүхдийнхээ эхийг зөвхөн тарган гэдэг шалтгаанаар л хаяад явах хүн биш ээ. Намайг хүүхдүүдээ орхисон, уулзаж учирдаггүй л гэж байна. Шүүхээр орж асуудал шийдэглээгүй байгаа учир насанд хүрээгүй хүүхдүүдийг ээжтэй нь амьдруулдаг юм байна. Хоёр охиноо өөр дээрээ авъя гэдэг хүсэлт гаргасан ч хуулиараа боломжгүй байна. Очиж уулздаггүй л гэж байна. Очих бүрт хэрүүл маргаан хийж цarдаа дуудаад өгчихдөг протокол баримт нь байгаа. Сүүлдээ цагдаагийн газраас зөвшөөрөлгүй битгий оч гэсэн зөвлөмж хүртэл өгсөн.

Аав, ээж рүүгээ үнэгүй холбогддог том охины минь утсаар надтай үргэлж маргалдах гэж мэссэж бичнэ, залгана. Түүнд хариу өгснийг минь хүүхэд рүүгээ бичсэн гээд л мушгиж сууна лээ. Сүүлдээ охиныхоо дугаарыг шүүхээр орж бүх асуудал дуусахаас өмнө блоклохоос өөр арга байгаагүй. Салалтын шалтгааныг эхлээд ээжээс минь хайдаг байлаа. Дараа нь та нар л салгалаа гэж найз нөхдөөс минь бурууг хайх болсон. Харин сүүлдээ бурууг тохох хүнээ тэр олсон.


Түүний бичээд байгаа шиг гэр бүлтэйгээ амьдарч байхдаа би өөр амьдрал зохиогоогүй. Харин гэрлэлтээ салгуулах энэ процесс явагдаж байх үед түүний яриад, шившиглээд байгаа бүсгүйтэй харилцаа тогтоосон. Гэрлэлтээ бүрэн цуцлуулаагүй байх үедээ харилцаа тогтоосон нь миний буруу. Өөрийнхөө асуудлыг шийдээгүй байж өөр нэгнийг улам том асуудалд хутгасандаа үнэхээр их харамсаж байна. Би гэрээсээ хэдэн хувцасаа аваад л гарсан. Хүүхдүүдтэйгээ би юу булаалдах юм бэ.



Бүх халгаламж, байшин сав, машинаа бүгдийг нь авахгүй гэж гэрээ хийсэн. Харин хадгаламжийн хугацаа дуусаагүй, хадгаламж миний нэр дээр байсан нь асуудал дагуулсан. Нотариатиар батлуулж гэрээ хийсэн ч үл итгэсэн учир халгаламж барьцаалж зээл аваад, бас дээрээс нь ээжээсээ 75 сая төгрөг зээлж байгаад 225 сая төгрөг түүн рүү хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би ийм зүйлийг сошиалаар яриад сууж байгаадаа үнэндээ гутарч байна. Гэхдээ хэлэхгүй бол гүтгэлэг улам гаараад “үнэн” болж хувираад байна.


Гэрээнд дурдсан ёсоор хадгаламжийн хугацаа дууссан даруйд байрны зээлээ дарж, үл хөдлөхийн гэрчилгээнээс өөрийнхөө нэрийг хасуулж байгаа. Гэтэл байрны зээлийг хаасан 25 саяас гадна хадгаламжийн хүүгийн үлдэгдэл 26 сая төгрөгийг надаас нэхэж дарамтлах болсон. Хадгаламжийн хугацаа дууссан өдөр ээж дээр минь очиж чирч гулдраад мөнгө нэхсэн. Би ээжийнхээ 75 сая төгрөгийг авч түүн рүү шилжүүлж, 20 гаруй сая төгрөгөөр нь машин авахуулж уначихаад ээждээ юу ч өгөхгүй байж чадаагүй.


Хадгаламжийн хүүгийн үлдэгдлийг ээж рүүгээ шилжүүлсэн. Гэтэл ээж рүүгээ мөнгө шилжүүллээ гээд эргээд л дарамталж, загнах болсон. Төрийн банкинд ажилладаг танил талаараа дансыг хянаж байснаа хэлсэн. Гэтэл телевизийн ярилцлагадаа дараагийнх нь амьдралын инжийг хүртэл бэлдэж өгсөн гээд яриад л сууж байна лээ. Намайг өөрийг нь 3oдсон гэж цагдаад өгсөн. Яг үнэндээ машинд орж ирж суучихаад, харин ч намайг 3oдоод байхаар нь машинаасаа хүчээр буулгаад орхиод явсан.


Түүнийг зодсон болгоод цаrдаад хандсан байна лээ. Энэ хэргийг шалгасан байцаагч гомдлыг нь хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт явуулчихсан байгаа гэж надад мэдэгдсэн. Зогсоолд орхиод явсан машиныг ачуулаад авч яваад түлхүүр тааруулж уначихаад өгөхгүй байх, машины цонхнууд хагалж, чулуугаар элдэв үг сийлэх зэрэг бол хэд хэдэн удаа. Зүгээр л яваад өгмөөр байв ч, зүгээр л яваад өгч болдоггүй юм байна энэ амьдралаас…




Холбоотой мэдээ