С.Гантөр: Допинг хэрэглэсэн бөхчүүд уучлал гуйсан тул нэрийг нь зарлах шаардлагагүй

Спорт
khiimori.co@gmail.com
2022-05-23 00:58:07

Энэ сарын 9-нд МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал болж сэргээшийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр хассан.

Энэ талаар МҮБХ-ны менежер С.Гантөр "Хоёр бөх хориотой төрлийн бодис хэрэглэсэн нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Энэ тохиолдолд бөхийн нэрийг заавал зарлахгүй байж болно гээн заалт дүрэмд бий. Эрхийг нь дөрвөн жилээр хассан тул тэр хугацаанд ямар нэг тэмцээн уралдаанд оролцохгүй" гэв.

Үндэсний бөхөд допингийн асуудал одоо ч маргаан дагуулсаар байгаа бөгөөд зөрчил гаргасан бөхийг шийтгэх журам тодорхойгүй, харилцан адилгүй үйлчилж байгаа талаар үзэгчид шүүмжилдэг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Допингийн асуудлыг Олон улсын допингийн эсрэг байгууллага буюу WADA-ийн дүрмээр явах бөгөөд өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой болох шаардлага үүснэ. Үндэсний баяр наадмын тухай хуулиар үндэсний спортуудыг спорт гэдэг агуулгаар нь томьёолсон. Ингэж байж WADA-ийн дүрэм үйлчилнэ" хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ярьсан.

Түүний ярьснаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар допингийн асуудал тодорхой болох аж.

Бөхийн допинг хэрэглэсэн эсэх асуудлыг WADA-ийн дүрмээр тул МҮБХ, Баяр наадмын комисс зэрэгт хамааралгүй болно. Энэ 100 жилийн ойгоос хойш допингтой холбоотой асуудал цэгцэрнэ гэж МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням хэлсэн юм.

Үүнтэй холбогдуулан нийт 60 гаруй бөхөд цол олгох асуудал баяр наадмын хуулиар яригдаж байгаа аж.

Холбоотой мэдээ