Жонни Депп, Амбер Херд нарыг УРЬД насандаа ч мөн ХОСУУД байсан гэв

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-23 23:42:31

Жонни Депп, Амбер Херд нарт холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна.

Шүүх танхимд болж буй үйл явдлыг биеийн хэл судлаачид болон сэтгэл зүйчид, тэр ч бүү хэл одон орон судлаачид ч ажиглан, өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байна. 

Хүний амьдрал, хувь заяа, өдөр тутмын үйл явдлуудад одон орны нөлөө асар их байдаг тухай тайлбарладаг зурхайн ухаанд тэдний хувь тавилан хэрхэн буусныг одон орон судлаач Кайли Томас хураангуйлан бичжээ. 

Түүний хэлж буйгаар Жонни Депп болон Амбер Херд нарын төрсөн чартад нэгэн онцлог шинж давтагдаж байгаа нь тэд хоёул хортой харилцаанд татагддаг гэнэ.

Зурхайн хувьд хоорондоо харш ордод төрсөн тэд үйлийн үрээр холбогдож, өмнөх насандаа ч мөн учирч байсан бөгөөд ингэх бүртээ нэгэндээ хор хөнөөл учруулж, бие биенээ үгүй хийж байсан гэнэ. 

Жонни Деппийн хувьд хортой харилцаанд илүүтэй татагдах хандлагатай бөгөөд энэ нь Амбер Хердэд татагдах хамгийн том шалтгаан байсан аж. Тэд нэгэндээ татагддаг гол зүйл нь секс болон мөнгөний асар их хүсэл гэнэ.

Үүнээс цааш дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзсан  Кайли Томас "Хосууд хоёул хожсон бас хожигдсон" гэдгийг дурьдсан ба товчхондоо тэд үйлийн үрээ эдэлж байгаа үйл явц өрнөж байна гэжээ. 


Холбоотой мэдээ