Алга дарам цаас аваад л ТЭД 83 тэрбум төгрөгтэй болдог ажээ.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-25 00:42:55

Алга дарам цаас аваад л ТЭД 83 тэрбум төгрөгтэй болдог ажээ.


Төрд гарсан луйврын бүлэглэл  Монголын газар нутаг, алт эрдэнэс, баялаг болох нийтийн өмчийг  ЛИЦЕНЗ нэртэй алга дарам цаасаар хувьдаа авч болдог.  Зөвхөн лиценз нэртэй  цаас аваад л шууд 83 тэрбум төгрөгтэй болсон жишээг харж байна. 


Энэ бол Дорнод аймаг дахь улсын хил орчимд  “Меланж”  компаний 2017 онд авсан  нүүрсний ашиглалтын лиценз.Уг  лицензийг авангуутаа  “Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ  83 тэрбумаар үнэлж, 34 тэрбумаар барьцаанд тавин “Монгол драй милк” компанийхаа нэрээр орон даяар хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн  Хөгжлийн банкнаас   47 тэрбумын зээл авчээ.  “Алтай констаркшн”-ы Бат-Эрдэнийн нэрээр явдаг "Меланж " компаний ард  УИХ-ын дарга М. Энхболдын “60 тэрбумын бүлэглэл"-ийнхэн  бий. УИХ-ын гишүүн Хассуурийн  Ганхуяг, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар энд нүүрс ухаж буй. М. Энхболд УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байх үед энэ бүлэглэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар Д.Мөнхтамир хэмээх “төлөөний хүн”-ээ тавьж байгаад маш олон лиценз авсан. Ж.Эрдэнэбат нь “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнээр дамжуулан төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн нэр дээр Өмнөговьд тусгай хамгаалалтын бүсэд  лиценз авч өгснийхөө төлөө шоронд орсон билээ. Дорнод аймагт “Меланж”  компаний авсан энэ лицензтай газар ч  хилийн зурвас газар гэдэг статусаар олон жилийн турш хэн ч халдашгүй дархан газарт хамгаалагдаж ирсэн билээ. Гэтэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай  60 тэрбумын бүлэглэл Хилийн тухай хуулийг нь өөрчилж байгаад   уг лицензийг хувьдаа  “хулгайлсан ” юм. 60 тэрбумын бүлэглэлийн шунал лицензээр хязгаарлагдсангүй. Бүгд өөрийнхөө болон ах дүүгийнхээ компаниудаар Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан. Ж.Эрдэнбатын дүүгийн, Ш.Лхамсүрэнгийн өөрийн, Ё.Отгонбаярын эхнэрийн компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан.   Тэдгээр зээлүүдийнхээ барьцаанд  тэр үед авсан  лицензүүдээ тавьжээ.  Хуурай сүүний үйлдвэр байгуулах төсөлд ашигт малтмалын лиценз барьцаалж, хууль зөрчихийг зөвшөөрсөн  Хөгжлийн банкны дэд захирал Ганбямбын Дөлгөөн нарын гарын үсэг нь дурайж байна. Энэ хүмүүс өнөөдөр харицлага хүлээх байтугай Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч болж дэвшжээ. 

 Хулгайчдаа төрөөсөө хурдан зайлуулахгүй бол газар нутгаа зараад, хувааж идээд дуусгалаа. Эсвэл эрх мэдэлтэй та нар ингэж болдог юм бол жирийн иргэд ч ялгаагүй газар нутгаа ЛИЦЕНЗ нэрээр хувааж аваад 83 тэрбумаар зарж идээд дараа нь юу болохыг харах юм уу?  Хамаг баялгаа хэдхэн хүн хувааж идэж хагартлаа баяжина. Харин улс орон нь гадаадад тавьсан өрөндөө тусгаар тогтнол, аюулгүй байдлаа тавьж туухад бэлэн болжээ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь ядаж дуугарах болоогүй юу? 


Сэтгүүлч Б.Отгон 2022.05.24

Холбоотой мэдээ