Хөгжлөөс илүү нөхрөө эрхэмлэсэн Орос бүсгүйн Африк дахь амьдрал

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-27 13:13:50

Наталья Ийса нь Оросын Ижевск хотод төрсөн. Гэвч Нигерь нөхрөө хайрлах хайр нь Нигерт амьдрах нөхрийнхөө саналыг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлжээ. Одоо тэрээр олонд алдартай блогийн хөтлөгч юм. Тэрээр блогтоо өөрийн өнөр өтгөн Африк гэр бүл болон улс орнуудын тухай бүхэлд нь өгүүлдэг. Наталья аливаа зүйлийг нүдээр харахаас өмнө бусдын дүгнэлтэд итгэхгүй байхыг зөвлөдөг.

Натальягийн тусламжтайгаар Африкийн соёл болон зарим зүйлсийн талаар “Bright side” сайт хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

Хүмүүжил

Хүүхдүүд тэнд яг л том хүн шиг амьдардаг. Хүүхдийг 2 нас хүртэл нь аав ээж нь харж халамжилж, хүүхэд гэдэг утгаар нь эрхлүүлнэ. Харин 2 нас хүрсний дараа тэднийг сургууль цэцэрлэгт явуулж, үсэг тоо сургаж, өдөр тутмын ажил амьдралдаа туслуулж эхэлдэг. Хүүхдүүд үүнд маш дасал болсон байх бөгөөд 5 настай хүүхэд хоол хийж, гэрийн ажлыг ганцаар хариуцах нь бий. Тэд яг л том хүн шиг. Нигерт хийгдсэн нэгэн судалгаагаар: 2 настай хүүхдүүдийн 90% нь өөрийгөө угааж цэвэрлэж, 75% нь дэлгүүр явж, 39% нь хоол идсэн тавгаа угааж чаддаг байна.

Загвар, гоо сайхны тухай

Тэнд эрэгтэй хувцас, эмэгтэй хувцас гэж тусдаа байдаггүй. Эрчүүд нь ч гэсэн ягаан өнгөтэй, цэцэг навчсаар гоёсон материал бүхий хувцас өмсдөг.

Эмэгтэйчүүд нь толгойгоо заавал алчуураар ороодог. Энэ нь тэд үсээ шороо тоосноос хамгаалж буй нэгээхэн хэлбэр төдийгүй ингэснээр үсээ өдөр бүр самнаж, угаах ч шаардлагагүй болдог.

Нигерт "эрэгтэй, эмэгтэй" өнгө гэж байдаггүй. Энд олон төрлийн ягаан өнгийн хувцас өмссөн хүмүүсийг харж болно. Цэцэг, эрвээхэй, тэр ч байтугай нэхсэн тор болон бусад чимэглэлтэй хувцасыг Нигерийн эрчүүд өмсдөг. Дашрамд хэлэхэд, эдгээр хувцас нь тэдний эрэгтэйлэг хүчийг сулруулдаггүй.

Нигерт толгойн алчуур зайлшгүй шаардлагатай зүйл юм. Нэгдүгээрт, Африкийн эмэгтэйчүүдэд "маш төвөгтэй" үстэй. Үсээ сайхан харагдуулах гэж хичээснээс, нуух нь илүү хурдан бас амар.  Хоёрдугаарт, гудамжны тоос шороо үсэнд бөөгнөрч, үснээс салгахад маш хэцүү байдаг.

Хэдий халуун боловч малгай, хиймэл үс, полиэстер материалтай хантааз, ноосон оймс өмсдөг. Малгай нь тэдний үсийг хамгаалдаг бол бусад нь загварлаг харагдахад тусалдаг. 

Шинээр төрсөн хүүхдийг тамгалах нь хоцрогдсон үзэгдэл болжээ. Өнгөрсөн үед сорви нь ямар нэг овогт харьяалагдах таних тэмдэг байсан гэнэ. Одоо хүмүүс соривноосоо ичих болж, зарим нь косметик аргаар далдлан, мөн мэс засал хийлгэн сорвиноосоо ангижирч байна. 

Гэрэл зурагчин зураг дээрх охиныг соривоо халхлахгүй байхыг хүссэн.

Одоо тэрээр Нигерийн алдартай модель болсноос гадна сорви нь түүний “нэрийн хуудас” болжээ.

Соёлын ялгаа

  • Нимгэн хувцас өмсөхдөө хүмүүс голлуу цайвар дотуур хувцас өмсдөг бол энд хүмүүс цайвар хувцасны дотуур хар дотуур хувцас өмсдөг аж.
  • Бидэнд манго нь этгээд ховор жимст тооцогддог бол энд алим ховор жимсэнд тооцогддог.
  • Олон оронд хүмүүс арьсаа борлуулахыг хүсдэг бол энд хүмүүс цайруулах үйлчилгээтэй саван, биеийн саван, чигшүүлэгч худалдан авдаг.
  • Төрөлхийн үс бусад орны хувьд хамгийн шилдэгт тооцогддог бол энд үс залгуулах, хиймэл үсийг илүүд үздэг.
  • Бид өглөө ээжийнхээ бэлдсэн өглөөний цай, ундыг идэж хэвшсэн бол энд хүүхдүүд өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог ээждээ бэлдэж өгдөг.
  • Нигерийн хүмүүст тусламжийн гараа сунгахад тэд татгалзалгүй хүлээн авдаг.

Үслэг хувцас энд маш алдартай. Гадаа +35 хэмийн халуун байсан ч хамаагүй үслэг эдлэл мөрөн дээрээ хаяж, загварлаг дэгжин байдлаа гайхуулна. Мөн эрчүүд нь ч гэсэн үсээ тоос шорооноос хамгаалж зузаан малгай өмсдөг.

Нигерчүүдээс асуух хэрэггүй асуултууд

Аав ээж чинь хэдэн настай вэ?

Тэд аав ээжийнхээ насыг, хэдэн онд төрсөн гэхчлэн зүйлсийг мэддэггүй. Үнэмлэх ч байхгүй хүмүүс олон. Тэдний хувьд хамгийн чухал бичиг баримт бол цахилгааны төлбөрийн мэдэгдэх хуудас юм.

Тэндээс тэр хүртэл хэдэн км вэ?

Та Нигер хүнээс зам асууж, тэндээс тэр хүртэл хэдэн км бол гэхэд тэр юу гэж хариулна гээч? Холоо хол л гэж хариулна.

Нигер ээжүүдийн философи

・ Хүүхэд рүүгээ харах төдийд л бүх асуудал шийдэгддэг гэж үздэг. Болохгүй чадахгүй асуудал гарсан ч хүүхдээ хараад л хүч авдаг.

・ Нигерт ээжүүд нь хүүхдэдээ бус, хүүхэд нь ээждээ өглөө, өдөр, оройн хоолыг бэлтгэж өгдөг.

・ Хүүхдийг багаас нь эцэг эхээ хайрлах, халамжлах сэтгэлтэй болгож өсгөдөг.

Хайр нь дотроо хал нь гаднаа.

Эд зүйлсэд бус, хүүхдийнхээ хөгжил, боловсролд хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг.

・ Хүүхдээ хэт эрхлүүлэх бус, ажилд сургаж, хүчтэй хүн болгохыг зорьдог.

Хоол, уламжлал, амьдрал: 


Нигерт эрчүүд нь бүсгүйчүүдэд цэцэг өгдөг гэх зүйл байдаггүй. Цэцэг ч бараг олдохгүй. Нигерт очсоны дараа модон дээрээс 2 ширхэг цэцэг л олж харсан. Орост байхдаа найз залуу маань надад байнга л баглаа цэцэг бэлэглэдэг байсан ч, тэнд очоод цэцэг гээчийг бараг мартсан.


Гадилтай адилхан харагдах энэхүү жимс нь яг ч гадил биш, гадилны нэг төрөл гэнэ. Ингэж гүйцэт болсон, харласан үедээ хамгийн амттай. Нухаж иддэг.


Энд хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бол мотоцикл. Үүн дээр бүхнээ ачаад л давхина. Гэр бүлээрээ сундалж суугаад, дээр нь зөндөө зүйлс ачаад, нэг удаа бүр хөргөгч ачаад авч яваа хүнийг ч харсан шүү.


Тэнд ус хязгаартай. 5 хоног ус тасардаг. Заримдаа тэр 5 хоног нь бүтэн сар ч болох нь бий. Тиймээс тэд их хэмжээгээр ус нөөцөлж, сав саваар зөөдөг.

Нигер хүмүүсийн асуудаггүй болон асуухыг ч мэддэггүй асуултууд

1. Эцэг, эх чинь хэдэн настай вэ?

Энд хүмүүс ахмад хүмүүсийн насыг асуудаггүй. Тийм учраас олон хүн төрсөн аав ээжийнээ насыг мэддэггүй. Нэмж хэлэхэд олон хүнд пасспорт байдаггүй. Тиймээс тэд үүнийг гадаад пасспорт гэж нэрлэдэг ба зөвхөн гадагшаа аялах тохиолдолд л пасспорт авдаг. Цахилгааны төлбөрийн бичиг бол энд хамгийн чухал (банкинд данс нээлгэхэд хүртэл хэрэг болдог) баримтад тооцогддог.

Цаг агаар ямар байна?

Энэ бол огт хэрэггүй асуулт. Асуугаад яах ч билээ. Бид арванхоёр болон нэгдүгээр сард өглөө, оройдоо дулаан цамц өмсөх хэрэгтэй. Харин найм болон аравдугаар сард борооны бүрхэвч авч явах хэрэгтэйг мэддэг. Эдгээр нь цаг агаарын тухай мэдэхэд хангалттай мэдээлэл юм.

Хэр өндөр аль эсвэл хэдэн кг жинтэй вэ?

Энд шинэ хувцас худалдаж авахад размер л чухал үүрэгтэй.

А цэгээс Б цэгт хүрэхийн тулд хэр урт зам туулах вэ?

Хамгийн тодорхой хариулт нь “эндээс хол”.


Наталья Ийса өөрийн блогтоо "Би одоог хүртэл тэдний сэтгэхүй нь ямар өөр болохыг гайхдаг. Та дэлхийн хаана ч амьдарч болно. Энэ бол тийм ч чухал биш, харин хэнтэй амьдралаа өнгөрүүлэх нь чухал сонголт юм. Заримдаа усгүй болох, тог тасрах зэрэг асуудлууд тохиолддог. Тийм учраас аливаа зүйлд бэлтгэлтэй байж, хэзээ утсаа цэнэглэх, усаа хадгалах зэрэг зүйлсийг суралцдаг. Өмнө нь гар утсаараа интернет ашиглан өдрийг өнгөрөөдөг байсан бол одоо гар утасгүйгээр амьдарч болдогийг ойлгож байна" хэмээн бичжээ.




Холбоотой мэдээ