Арабын хунтайж аялах боломжтой 10 орны нэгээр Монголыг санал болгов

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-26 03:17:07

Зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалын салбар хамгийн завгүй болж буй өнөө үед Арабын хунтайж Шейх Хамдан бин Мохаммед өөрийн аялсан болон хамгийн тохиромжтой 10 улсаа нэрлэжээ. Дубайн угсаа залгамжлах хунтайж сүүлийн үед дэлхийг тойрон аялсан зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн байна. 

Адал явдалд дуртай гэдгээрээ алдартай Шейх Хамдан ихэвчлэн шинэ газар руу аялдаг бөгөөд алс холын газруудад жадаар загасчлах, шүхрээр үсрэх, дугуй унах, авирах, морь унах гэх мэт олон зүйл хийх сонирхолтой.

Шейх Хамдан Шонтланд, Мальдив, Энэтхэг зэргээр аялсан ба Монголд цай ууж байгаа зургаа нийтэлжээ. 

Тэрбээр өөрийн аялсан болон аялахад хамгийн тохиромжтой 10 орныг нэрлэсэн.

Жагсаалтад :

Монгол Улс багтсан ба хунтайж тал нутгийн сайхныг биширсэн гэж хэвлэлд ярьжээ.


Холбоотой мэдээ