“Хүүхэд ба инновац” үзэсгэлэн гарч байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-01 11:44:49
“Хүүхэд ба инновац” үзэсгэлэн гарч байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. 
Үзэсгэлэнд AR, VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулга бүхий экспо болж, 3D гэрлэн шоу үзүүлсэн юм. Түүнчлэн Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулж, урилгаар Stalwart, IHC, Seal багууд тоглолоо.
Тус үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл дэлгэгдэх юм.





Холбоотой мэдээ