Хоёр туйлт эмгэгээр өвчилсөн Селена Гомезийн ХАЙНГА төрх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-06-01 22:07:33

Өнгөрөгч ням гарагт дуучин Селена Гомез Калифорния мужийн Малибу хотын нэгэн хүнсний дэлгүүрт явж байхдаа папарацичдын дуранд өртжээ. 

Сул загварын өмд, урт кардиган, үслэг шаахай өмсөн будаггүй төрхөөрөө гоёсон түүнийг "хайнга ч үзэсгэлэнтэй" харагдаж байна хэмээн интернет хэрэглэгчид дурджээ.

Үүнээс өмнө сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай Цагаан ордонд ярьж суусан тэрээр энгийн байхыг илүүд үзэж буй бололтой. 2020 онд тэрээр сэтгэцийн хоёр туйлт эмгэгтэй хэмээн оношлогджээ. 


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай тэрээр "Сэтгэцийн эрүүл мэнд бол миний хувьд маш хувийн зүйл. Гэхдээ өөрийнхөө түүхийг хуваалцаж, та бүхэн шиг гайхалтай хүмүүстэй хамтран ажилласнаар би бусдад ганцаардлыг хэрхэн мэдэрч, даван туулахыг таниулж чадна гэж найдаж байна. Тэдэнд хэрэгтэй байгаа зүйлийг нь өгөх нь миний хүсэж байгаа зүйл" хэмээсэн байна. 

Тэрээр 2014 онд чонон хөрвөс өвчин тусаж, дараа нь бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орон хими эмчилгээ хийлгэж байсан. Тиймээс форумд ирсэн хүмүүст хандан бусдад туслахыг уриалжээ. 

Селена Гомез инстаграмд 223 сая дагагчтай. Удаан хугацааны турш цахим ертөнцөөс хол байсан нь түүний түгшүүрийг арилгахад тусалсан бөгөөд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг зөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ