Жонни Депп яагаад зочид буудлаас бусдаар туслуулж гарсан бэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-06-09 19:54:43

Жүжигчин Жонни Депп Бирмингемийн зочид буудлаас хоёр хамгаалагчаар түшүүлэн гарч байгаа зураг цацагдлаа. 

Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал өндөрлөснөөс хойш Жонни Деппийг дагаж байсан шүтэн бишрэгчдээс нь хамгаалахын тулд хамгаалалтын ажилчид түүнийг Биммингемийн зочид буудлаас хоёр талаас нь түшин ийн гаргажээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар Жонниг үй олон фенүүдээс нь ийн хамгаалсан бөгөөд "Тэр хаа ч явсан шүтэн бишрэгчиддээ дарамтлуулж байна" гэжээ. 

Зураг дээр Жонни Депп цагаан өнгийн кофений шаазан аяга барьсан байгаа ч үүн дотор чухам юу байгаа нь тун ч эргэлзээтэй. Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар тэрээр согтуу байсан ба аягандаа согтууруулах ундааны зүйл хийсэн байсан байж магадгүй гэнэ. Харин зарим нь түүний биеийн байдал таагүй байж болох юм хэмээх таамаглалыг дэвшүүлээд байна. 


Холбоотой мэдээ