Таны биеийн булчин зангирч өвддөг бол үүнийг заавал уншаарай!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-06-27 21:36:19

Булчингийн сулрал нь ихэнхдээ генийн өөрчлөлтөөс болдог бөгөөд энэ нь булчингийн масс алдагдахад  нөлөөлдөг юм. Энэ нь дотроо 150 орчим өвчнийг багтаадаг ч бид төдийлөн анзаарч хардаггүй билээ. Бид тэд бүгдээс хамгийн түгээмэл тохиолддог 8 төрлийн булчингийн өвчний мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тиймээс  хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.

1Булчин өвдөх

Булчингийн масс алдагдах нь ихэнх тохиолдолд булчингийн сулралаар илэрдэг. Тиймээс хэрвээ танд сандлаас босоход хэцүү болж, үс самнахад хэцүү байх, байнга ямар нэг зүйлийг унагаж байвал таны булчингийн масс алдагдаж байх магадлалтай.

Үүнээс гадна таны булчин зангирч, та өөрийн уян хатан байдлаа алдсан байж болох юм. Мөн булчин зангирах, өвдөх, таталдах зэрэг нь миотони хэмээх булчингийн хүнд өвчний нэг шинж тэмдэг учир яаралтай эмчид хандаарай


2Шилбэ томрох

Шилбэний булчин томрох нь "Дюшенны" булчингийн масс алдагдаж буй нэг илрэл юм. Энэ нь эрэгтэй хүүхдүүдэд ихэнхдээ тохиолддог бөгөөд маш хурдан өрнөдөг. 

Хэрвээ та "Дюшенны" булчингийн масс алдагдах өвчнийг туссан бол нэн түрүүнд шилбэний булчин өртдөг байна. Харин булчингийн оронд өөх, шарх үүсэж томордог юм.


3Бөгтөр нуруу

Булчин султай хүн толгойгоо дийлэхгүй бөгөөд бөгтөр нуруутай мэт харагддаг. Хэсэг хугацааны дараа энэ нь "сколиоз" хэмээх өвчинд шилжиж, таны нуруу зүүн эсвэл баруун тал руугаа хазайж, дотор эрхтнийг холилдоход нөлөөлдөг байна.

Сколиоз ихэнхдээ хүүхдүүдэд тохиолддог. Энэ өвчнийг туссан тохиолдолд толгой өвдөх, хөл өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг юм. 


4Амьсгалахад хүндрэлтэй болох

Сколиоз хүндэрсэн үедээ амьсгалын системтэй холбоотой цээжний булчинд нөлөөлдөг. Хэдийгээр танд амьсгалахад бэрх санагдахгүй байх магадлалтай ч толгой өвдөх, аливаад төвлөрч чадахгүй болох, хар дарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Цээжний булчин сулрах нь амьсгалын замын хүнд өвчин тусах эхлэлийг тавьдаг. Энгийн ханиадыг ч эмчлэхгүй орхивол тэр нь уушгины хатгаа болох магадлалтай. 


5Ярих, залгих, зажлахад хэцүү болох

Хоол идэхэд хэцүү болох, хоолны дуршилгүй болох, хоол идсэний дараа ярьж чадахгүй болох зэрэг нь "Кеннедигийн" өвчин туссан байх магадлалтай илэрхийлнэ. Энэ өвчин бүх насныхан тохиолдох ч ялангуяа дунд насныхны дунд элбэг байдаг.

Хоолны асуудлаас гадна нүүр, эрүү, хэлний булчин бүхэлдээ хатуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.


6Зүрх өвдөх

Зарим төрлийн булчингийн масс алдагдах өвчин нь зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Энэ өвчнийг кардиомиопати хэмээн нэрлэдэг бөгөөд эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Зарим тохиолдолд амьсгаадах, ядрах, хөл хавантах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Харамсалтай нь энэ өвчнөөс болж зүрхний булчин хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг. Тиймээс заримдаа зүрх өвдөх, ухаан алдах,  толгой эргэх шинж тэмдэг илрэх магадлалтай.


7Катаракта

Булчингийн массын алдагдалтай хүмүүс төрөл бүрийн нүдний өвчнөөр шаналдаг. Үүнд нүдний булчингийн сулрал, нүд нулимстай болох, нүдний даралт багасах болон "катаракта" зэрэг өвчнүүд багтана.

Катаракта туссан тохиолдолд нүдний болор өнгөө алдаж, муу харах, тод гэрэл хүлээж авч чадахгүй болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.



8Халзрах, үргүйдэлд хүрэх

Булчингийн массны алдагдалтай эрчүүд улмаар дааврын өөрчлөлттэй тулгардаг. Энэхүү дааврын өөрчлөлтөд хамгийн түрүүнд 20-30 насны үед үс халзрах шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үргүйдэлд хүрэх аюултай.


9Булчингийн масс алдагдлыг хэрхэн эмчлэх вэ?

Хэдийгээр тодорхой заасан эмчилгээ байдаггүй ч хэд хэдэн хялбар аргыг ашигласнаар энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой:

  • Тогтмол дасгал хий. Булчин маш хурдан сулардаг учир өдөр бүр бага хэмжээний биеийн хөдөлгөөн хийх нь зүйтэй. Ачаалал багатай дасгал хийж, сунгалтын дасгал хийх үед булчингийн масс нэмэгдэх болно.
  • Е болон Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэ. Хэрвээ та булчингийн сулралтай бол загас, бяслаг, өндөг, бүйлс, авокадо, брокколи болон оливын тос идэх хэрэгтэй.
  • Хоол хийх үедээ куркума хэрэглэ. Энэтхэгийн хоол амтлагч болох куркума нь булчингийн сулрал үүсэхээс сэргийлдэг.
  • Ногоон цай уух. Зарим судалгаанаас харахад өдөрт 7 аяга ногоон цай уух нь булчингийн сулрал үүсэхээс сэргийлж, булчингийн исэлдлээс урьдчилан сэргийлнэ.
  • Усанд орохдоо хүнсний сода хэрэглэ. Гуужуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүн нь таны булчинг хамгаалж, булчингийн өвдөлт, үрэвслийг намдаана.


Холбоотой мэдээ