Т.Аюурсайхан: Н.Анхбаярын хийсэн томилгоог нягтлавал олон юм гарах биз!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-07-07 22:26:37

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тайлбар хийжээ. 

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр түүнтэй харилцсан гэх мессежээ ил болгож улмаар томилгоотой холбоотой асуудал хэмээн бичсэн байдаг.

“Ц.Нямдоржийн Анхбаяраас ямар ч томилгоо шаардаагүй. 

Анхбаяр өөрөө өөрийнхөө надад бичсэн чаатыг дэлгэсэн бололтой. 

Энэ бүгд өөрийнх нь бичсэн зүйлс. 

Миний зүгээс чиг үүргийнхээ хүрээнд БНТУ-д Өргөмжит консулаар ямар шалгуур, материалаар хэний саналаар ямар хүмүүсийг томилсныг нь асуусан. 

Гоё өнгө аясаар асуусангүй гээд уурлаад утсаа тасалсан.

Дараа нь энэ бүгдийг над руу бичсэн өөрийнх нь чаат юм. 

Өөрийнх нь хийсэн томилгоо надад таалагдаагүй гэсэн бололтой. 

Н.Анхбаярын хийсэн томилгоог бүгдийг нягталвал таалагдахгүй цаашаа юм олон гарах биз. 

Залуугаасаа хаанаас сурсан гэлтэй хогийн арга барилтай юм байна.” хэмээн Аюурсайхан гишүүн тайлбар хийжээ.


Холбоотой мэдээ