Иогийн дасгалын гайхалтай ач тус: Бухимдлаа хянаж сурна. Бухимдал нь сэтгэл санааны гутралын өвчлөлийн номер нэг шалтгаан билээ. Өнөөгийн нийгэмд бухимдалгүй байна гэдэг амар зүйл биш. Харин та өдөр бүр тодорхой хугацаагаар иогоор хичээллэвэл бухимдлаа хянаж сурах ю

Спорт
khiimori.co@gmail.com
2022-07-13 03:31:18

Иогийн дасгалын гайхалтай ач тус.

Хүн бүр иог хийж болно.

Та нялх балчир байхдаа иогийн энгийн дасгал хийж байснаа мэдэх үү?

Иог бол акробат төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санааг нэгтгэх цогц зам мөр юм.

Иог болон иогын байрлал нь та бидний эрхтэн тогтолцоонд нийлэмж, сэтгэлийн тэнцвэр хатыг бий болгох ач тустай.

Сайн сайхан аж төрөх нь дан ганц эрүүл чийрэг биеэр зогсохгүй, уужим саруул ухаанаар сэтгэх явдал юм.

Иог энэ бүх асуудалд өөрийн нөлөөгөө үзүүлнэ.

1. Цусны өндөр даралтыг бууруулна.

Сэтгэлийн хэт хөөрөл буюу цусны даралт ихсэх нь өнөөдөр дэлхий даяар сая сая хүн өвдөж байгаа өвчлөл юм.

Судалгаагаар иог энэ өвчлөлийг өндөр хувиар бууруулдаг нь нотлогдсон.

2. Цусны сахарын хэмжээг бууруулж, зохих түвшинд хүргэнэ.

Цаг “ховрын бараа” болсон өнөө үед олон хүнд хоол хийж, зохистой хоол хэрэглэх цаг гардаггүй.

Үүнээс болоод хүүхдүүдэд хүртэл сахарын өвчин нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Хэдий тийм ч та иогтой нөхөрлөснөөр биен дэх сахарын түвшингээ бууруулж, зохих түвшинд хүргэж чадна.

3. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

Иогийн цуврал дасгалуудыг хийснээр та ясны сийрэгжилтээс сэргийлж чадна.

Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд дунд хийсэн судалгаагаар энэ нь батлагдсан юм.

4. Бухимдлаа хянаж сурна.

Бухимдал нь сэтгэл санааны гутралын өвчлөлийн номер нэг шалтгаан билээ.

Өнөөгийн нийгэмд бухимдалгүй байна гэдэг амар зүйл биш.

Харин та өдөр бүр тодорхой хугацаагаар иогоор хичээллэвэл бухимдлаа хянаж сурах юм.

2010 онд Охаяогийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хатха иогоор хичээллэх нь бухимдлын түвшинг бууруулахад сайн нөлөөтэй нь мэдэгджээ.

5. Зүрхний цохилтыг бууруулна.

Зүрхний өвчлөл дэлхий нийтийн хүн амд түгээмэл байна.

Та өдөрт хоёр минутаар иогийн дасгалаар хичээллэхэд зүрхний цохилтоо багасгаж чадах юм.

Олон хүмүүсийн мэддэггүй нэг зүйл бол зүрхний цохилт удаашрахад зүрхэнд очих даралт багасдаг гэдэг юм.

6. Бодисын солилцоог сайжруулна.

Илүүдэл жингүй байхын тулд та хэрэгцээгүй өөхийг хайлуулдаг бодисын солилцоогоо сайжруулах хэрэгтэй.

Тэгвэл энэ бүхнийг иог таны биед өгч чадна.

Ялангуяа иогийн бясалгал таны биеийн бодисын солилцоог сайжруулахад тусладаг юм.

Энэ нь Германы Анагаахын дээд сургуулийн хийсэн судалгаагаар нотлогдсон билээ.

7. Иог жингээ хасахад туслана.

Дэлхий нийтээр хүмүүсийн тэмцэж байгаа том асуудал бол жин юм.

Хэрвээ та илүү байгаа хэдэн кг-аа хасахыг хүсвэл иогоор хичээллэж эхэл.

8. Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

Уян хатан байна гэдэг нурууны өвчлөлийг багасгаж, эрүүл мэндэд тус үзүүлдэг гэдэг нь батлагдсан зүйл.

Иогийн тогтмол дасгалууд таныг байх ёстой түвшинд хүргэж чадна.

9. Таны амьсгалын системийг сайжруулна.

Амьсгалын замын асуудалтай байгаа хүмүүст иог үүнийг нь сайжруулахад тусалж чадна.

Иогийн цуврал хөдөлгөөнүүдээр хичээллэснээр та амьсгалын системээ илүү дээр болж байгааг мэдрэх юм.

10. Иог зовиурыг багасгана.

Иогийн тогтмол хөдөлгөөнүүдийг хийснээр ар нуруутай холбогдсон зовиур, астма, артритыг эмчилэхэд тустай.

11. Бүх биеийн эрхтэнд массаж болдог.

Иогоор хичээллэснээр биеийн бүх эрхтэнд нягт нямбай иллэг байдлаар хүрдэг.

Эрхтэнүүд хийсэн энэхүү иллэг, өдөөлт нь эргээд биднийг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна.

12. Биеийн хорыг гадагшлуулна. Булчин, үе мөчөө суллаж иогоор хичээллэн, эрхтэнүүддээ иллэг хийснээр таны биеийн олон хэсгүүдэд хангалттай цус очдог.

Энэ нь таны биеийн бүхий л булан, завсраас хорыг гадагшлуулахад туслана.

Эцсийн цэг хүртэл шим тэжээлийг хүргэх болно.

Ингэснээр хөгшрөлтийг удаашруулах, амьдралын урам зориг, энергиэр хангахад онцгой нөлөө үзүүлдэг байна.

13. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, сэтгэл санааг өргөнө.

Судалгаагаар иогоор хичээллэхэд анхаарал төвлөрөх чадвар илт сайжирдаг нь тогтоогдсон.

Энэ нь иогийн үед тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэгтэй холбоотой.

Мөн оюун ухааны чадварыг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон.

14. Оюунлаг сэтгэлгээнд тустай.

Та иогоор хичээллэснээр өөрийгөө тайван байдалд байгааг мэдрэх болно.

Өөрийгөө хэн болохыг таних, түүндээ хэрхэн сэтгэл ханамжтай байхад сургадаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ.

Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ.

Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай.

Өдөр тутамдаа энэхүү гайхалтай иогийн дасгалуудыг хийж, сэтгэл санаа, биеийн чилээ, ядаргаагаа гаргаж, эрч хүч, урам зоригоор бүхэл өдрийн турш цэнэглэгдэж, гэрэл гэгээ, хайр энэрэл, хайр дүүрэн энергиэ бусаддаа түгээгээрэй.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.



































Холбоотой мэдээ