Жей Ло: Би одоо хатагтай Аффлек боллоо

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-20 04:01:18

Дуучин Женнифер Лопез, жүжигчин Бен Аффлек нар хуримаа хийсэн билээ. 52 настай Жей Ло хуримынхаа маргааш өглөө нь бөгжөө фэнүүддээ харуулжээ.

Өглөө орондоо хэвтэх Женнифер нүүрээ будаагүй ч маш сайхан харагдаж байв. Тэрбээр “Би одоо хатагтай Женнифер Линн Аффлек!” хэмээн бичжээ.

Жей Ло Бен Аффлекийн эхнэр болоод овгоо сольсон байна.

Жей Ло, Бен нар 20 жилийн өмнө сүй тавиад салж байсан юм.

Жей Ло гурван удаа, Бен нэг удаа гэрлэсний дараа тэд ийнхүү эхнэр, нөхөр боллоо.


Холбоотой мэдээ