Дэлхийтэй төстэй гаргийг илрүүлэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-22 23:46:26

Дэлхийн түүхэд долоодугаар сарын 23-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1829 оны долоодугаар сарын 23. Бичгийн машины зохиогчийн эрхийг авав


Америкийн эрдэмтэн Уильям Остин Берт анхны бичгийн машиныг зохион бүтээж 1829 оны долоодугаар сарын 23-д зохиогчийн эрхийг нь авчээ.

Үүнээс өмнө номыг олон хувь бүтээхийн тулд гараар бичдэг байсан бөгөөд олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг ажлыг хөнгөвчилсөн.

1952 оны долоодугаар сарын 23. Египетийн хувьсгал тохиов

Египетийн хаант улсад 1952 оны долоодугаар сарын 23-д цэргийн эргэлт гарч Абдал Нассер тэргүүтэй офицерууд Фарук хааныг эрх мэдлээс нь салгасан.

Египетэд эхэлсэн хувьсгал Арабын ертөнцөд хаант засаглалыг түлхэн унагах давлагааг эхлүүлсэн бөгөөд Египетийн бүгд найрамдах улс байгуулагджээ.

2015 оны долоодугаар сарын 23. Дэлхийтэй ижил гаргийг илрүүлэв

Дэлхийтэй хамгийн төстэй гэгддэг Kepler-452b гаргийг 2015 оны долоодугаар сарын 23-д NASA-ийн эрдэмтэд илрүүлжээ.

Манай нарны аймгаас 1800 гэрлийн жилийн зайд байрлах тус гараг нь манай нартай тун төстэй одыг тойрон эргэлддэг бөгөөд мэдэгдэж буйгаар тус аймгийнхаа цорын ганц гараг нь юм.



Холбоотой мэдээ