Чежүд сураггүй болсон 22 монгол иргэнийг баривчлах ажиллагааг эхлүүлжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-26 23:02:43

БНСУ-ын Чэжү хотод аяллаар очсон монгол жуулчдын 22 нь хэл сураггүй алга болсон гэх мэдээлэл тархаад байсан юм. Тухайн иргэдийн визгүй зорчих хугацаа энэ сарын 21-нд дуусгавар болсон.

Ингэснээр Чэжү арлын цагаачийн албанаас хууль бус оршин сууж буй 22 иргэнийг эрэн сурвалжлах баг бэлдэж, баривчлахаар ажиллагаа эхлүүлжээ.

Харин тус иргэдийг Чежүгээс гарсан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.

Мөн тус иргэдийг хаана байгаа талаарх мэдээллийг олж хууль бусаар ажиллуулж байгаа ажил олгогчдыг торгоно хэмээн анхааруулжээ.

Холбоотой мэдээ