Хятадын төмөр зам цаст уулны нурангинд дарагджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-30 22:13:12
Хятадын Юнань муж дахь Хаба цаст уулын хонгил нурснаар төмөр зам барьж буй инженерүүдийн хувьд урьд өмнө байгаагүй бэрхшээл үүсэв. Уг хонгил нь есөн км урт үргэлжилдэг аж.
Хятадын баруун өмнөд хэсэгт тектоник хавтангууд мөргөлдсөний улмаас нуралт үүсчээ. Хонгил 12 метр диаметртэй байсан боловч гурван метр хүртэл нарийссан байна. Тусгай багажаар шалгаж үзэхэд хонгилын эргэн тойрон дахь чулуулгууд 75 заантай тэнцэхүйц буюу 30 мегапаскаль даралтанд оржээ.
Гажилт, эвдрэл гэмтрэлээрээ уг нуралт нь Хятаддаа дээд амжилт тогтоосон гэж төмөр замын төслийн менежер Тиан Вэйцюань хэллээ. Төслийн багийнхан хонгилыг аюулгүй байдлын өндөр стандартад нийцүүлэн барьсан боловч асар хүчтэй тектоник хавтангуудын мөргөлдөөн цементийг тоос болгон хувиргасан нь энэ юм. Хаба цас уулын хонгилоор дамжих төмөр зам ашиглалтад орсноор Юнань мужийн Лижиан хотыг Төвөдтэй холбох юм.
Юнань-Төвөдийн шугамыг аялагчид тэсэн ядан хүлээж буй юм. Зам дагуу байгалийн үзэсгэлэнт газар ихтэй учир Хятадын бусад төмөр замаас илүү сэтгэл хөдөлгөм гэж үзэж буй. Түүнчлэн олон алдартай эртний хот, байшин барилгуудын хажуугаар өнгөрч, 120 км/цагаас илүүгүй хурдтай явна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил найман жилийн өмнө эхэлсэн. Нурангинд дарагдаагүй бол энэ оны сүүлээр ашиглалтад орох төлөвтэй байжээ. Уг төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөрлөг хэсэгт орших Төвөдийн эдийн засгийн хөгжилд түлхэц болох юм.

Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ