250 хүнийг цаазаар авсан явдалд Ираныг буруутгав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-30 22:13:57

Ираны засгийн газар нөхрөө хөнөөсөн гурван эмэгтэйг Лхагва гаригт цаазаар авчээ. Ираны Хүний эрхийн бүлгийн мэдээлснээр зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л 32 хүн цаазлагдсан байна. Тэдний дунд 15 настай сүйт бүсгүй байсан ба гэрлэсэн залуугаа хөнөөсөн хэргээр цаазлагдсан аж.

Тус улсын эрх баригчид цаазаар авах ялыг өнгөрсөн жилийнхээс хоёр дахин илүү хэрэгжүүлсэн ба тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байсан аж. Тэдний гол шалтгаан нь нөхрөө хөнөөсөн явдал юм.

Иран, Ирак гэх мэт улсад насанд хүрээгүй охид гэрлэх нь олон ба ихэнхдээ хүчирхийлэл дунд амьдардаг аж. Тэд эр нөхрөө хөнөөх сонголтыг хийснээр тайван амьдрана гэж бодох боловч засгийн газар нь цаазаар авах ялыг оногдуулдаг байна. Ираны эрх баригчид цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тохиолдол бүрийг албан ёсоор зарладаггүй тул бодит тоон баримт байдаггүй. Хүний эрхийн байгууллагуудын дөрөвдүгээр сард гаргасан судалгаанд зөвхөн 16 хувь нь эрх баригчдын дүгнэлтээр цаазлуулсан гэх. Үлдсэн хувь нь тодорхой хууль дүрмийн дагуу шүүхээр шийдвэрлэгддэггүй байна. Тиймээс хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж “Amnesty” олон улсын байгууллага мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ