“Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирлаар сонгогдсон Г.Ёндонг АТГ-т шалгуулж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-05 23:29:10

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний Эвлэл  захирлуудыг сэлгэн томилох асуудал болон шинээр томилогдсон ерөнхий захирал Г.Ёндонг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарТӨБЗГ-аас тодрууллаа.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дараах тайлбарыг өглөө.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: 

“Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг Монгол Улсын Засгийн Газар баталдаг.

Дүрэм ёсоороо бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн улдирдлагыг томилон чөлөөлөх, асуудал бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар ордог.

Өөрөөр хэлбэл Засгийн Газрын хурлаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирлыг томилох эсвэл чөлөөлөх асуудал яригддаггүй.

Харин Засгийн Газраас “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдох дараагийн хүнийг чиглүүлэх үүрэгтэй.

Үүний дагуу ТӨБЗГ өнгөрсөн 5 дахь өдөр АТГ-т нэр дэвшигчийн ХОМ-ийг хүргүүлсэн.

Одоо АТГ –т материал хянагдаж байгаа.

Албан ёсоор хариу удахгүй ирнэ.

Ирмэгц ТӨБЗГ-ын гишүүд хамтран хуралдана.

Хурлаар Х.Бадамсүрэн захирлыг албан ёсоор чөлөөлнө.

Мөн нэр дэвшигчийн томилох талаар холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзан дараагийн нэр дэвшигчийг томилно.

Түүний дараа ажил хүлээлцэх комиссоор орно.

Тэд Эрдэнэт үлйдвэрт очиж албан ёсоор нэр дэвшигч ажлаа хүлээж авна.

Томилгоо заавал АТГ-д хянагдах ёстой” гэлээ.


Холбоотой мэдээ