ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАНД ХҮСЛЭЭ ШИВНЭХ ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-09-25 20:50:36

Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. 

Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой.

Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг.

Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. 

Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно.

Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. 

Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. 

Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг.

Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг.

Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. 

Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм.

Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан.

Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм.

Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг.

Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том чухал зүйл гэж үздэг.

Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. 

Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог.

Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. 

Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.


Холбоотой мэдээ