"Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад "Өргөө" амаржих газрын дэд захирал болсон хүнийг ажлаас нь чөлөөлнө"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-17 07:30:51

"Өргөө" амаржих газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн ажиллаж буй талаар мэдээлэл гараад байна. 

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдмэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тус газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 орчим жил ажиллаад, гавьяаныхаа амралтад суусан хүнийг энэ оны долдугаар сараас эхэлж ажиллуулсан байгаа юм. Мөн дээрээс нь өөрийнх нь хуулийн зөвлөх гээд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байгаа. Эдгээр хүнийг бүгдгийг нь ажлаас чөлөөлнө. 

Тухайн байгууллагын дарга эдгээр хүнийг албан тушаалд томилсон. Эрүүл мэндийн сайд байгууллагын даргыг л томилдог. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа тэр хүний эрхэлж байсан албан тушаал нь төлөвлөлт хариуцсан дэд захирал. Энэ албан тушаалд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, эдийн засгийн суурьтай хүн ажиллах ёстой. 

Түүнчлэн нэгдүгээр төрөх эмнэлгийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ