“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг ажлаа ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-27 13:00:16


“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгчээ. 

Б.Ганхуяг өчигдөрхөн "Ажлаа хийгээд өрөөндөө л БЭТ-тэйгээ цуг сууцгааж байна шүү манайхаан. Хэн, хаагуур юу яриад цуурцгаагаад байна. Дэмий биз дээ" гэж жиргэсэн. 

Тэгвэл өнөөдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг даалгасан.

Холбоотой мэдээ