Аарон Картерын гэрээс САВЛАСАН АГААР олджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-08 09:11:12

"Backstreet Boys" хамтлагийн гишүүн Ник Картерын дүү Аарон Картер өнгөрсөн бямба гарагт Калифорния дахь гэртээ нас барсан байдалтай олдсон.

Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч үхэлд хүргэсэн байж болзошгүй хэд хэдэн зүйл ил болжээ. 

Эх сурвалжуудын дурдаж буйгаар түүний угаалгын өрөө болон унтлагын өрөөнөөс хэд хэдэн савласан агаар, эмийн хайрцаг олджээ.

Уг эм нь эмчийн жороор олгодог эм байж.

Харин савласан агаарыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд тархинд гэмтэл учруулж, мэдрэлийн системд доголдол үүсгэдэг байна. 

Кливлендийн эмнэлгийн мэдээлснээр савласан агаарыг мансууруулах зорилгоор хэрэглэх нь таталт, кома болон зүрхний гэнэтийн үхэлд хүргэдэг аюултай. Мөн уушгинд орохдоо хүчилтөрөгчийг хөөн гаргаснаар амьсгал боогдох нэг шалтгаан болдог байна. 

Аарон Картер 2019 онд хий үнэрлэх хорт зуршилтай гэдгээ илчилж байсан юм.

Түүний эгч, талийгаач дуучин Лесли Картер өөрийг нь хорт зуршилтай болгосон хэмээн тэр мэдэгдсэн байдаг.

Лесли Картер 2012 онд 25 настайдаа жороор олгодог эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас мөн угаалгын өрөөндөө нас барсан билээ. 


Холбоотой мэдээ