Пёньяны харвасан тив алгасах пуужин Японы арлын ойр уналаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-19 05:17:22

Хойд Солонгосоос хоёр дахь өдрөө дараалан пуужин харвалаа. Пёньяны харвасан тив алгасах пуужин Японы Ошима арлаас баруун зүгт 130 милл хүрэхгүй зайд тэнгист унасан бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн онцгой бүсэд хамаарна.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр мэдэгдэл хийж “Хойд Солонгос өмнө нь байгаагүй давтамжтайгаар өдөөн хатгасан үйлдлээ үргэлжлүүлж байна. Бид энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж мэдэгджээ.

Пёньянаа  өчигдөр харвасан тив алгасах пуужин нь дүрмийн хувьд 15 мянган км нисэх чадвартай бөгөөд тээвэрлэсэн цөмийн хошууны жингээс шалтгаалан АНУ-ын эх газарт хүрэх боломжтой гэж Японы батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада мэдэгдэлдээ дурджээ.

Энэ хэргийн талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдэлдээ, АНУ-тай батлан хамгаалахын харилцаагаа бэхжүүлнэ гэжээ.

Түүнчлэн ирэх Даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын асуудлаар хуралдахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Холбоотой мэдээ