Эрдэмтэд хоорондоо байнга хэрэлддэг хосууд бие биедээ маш их хайртай байдгийг олж тогтоожээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-11-27 00:18:43

Саяхны нэгэн санал асуулгаар, гэр бүл болсон хосуудын 44% нь 7 хоногт нэг удаа хэрэлдэж маргалдах нь харилцааг эрүүл бас урт удаан хугацаанд үргэлжлэх үндэс гэдэгт итгэдэг гэжээ. 

Үнэн хэрэгтээ хосууд байнга хэрэлддэг боловч, эвлэрэх арга ухаантай байдаг бөгөөд энэ хамт байхыг аль аль нь хүсэж байгаагийн илрэл юм, яагаад гэвэл бүх жижиг үл ойлголцол тэдний үнэнч, жинхэнэ хайр сэтгэлийн хажууд юу ч биш гэж боддог байна.

Бид та бүхэнд хосууд үргэлж хоорондоо маргалдах нь яагаад харилцаанд сайн байдаг болохыг хэлж өгье.

Хэрэлдэх нь нас биед хүрсэн хүмүүсийн харилцааны нэг шинж:

Хэрэлдэж, маргалдахаас тогтмол зайлсхийх нь урт удаан хугацаанд үргэлжлэх харилцааг бий болгож чадахгүй. 

Ерөнхийдөө хэрэв та хэрэлдэж байхдаа өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй хэлж чадаж байвал, энэ нь таныг хайр сэтгэлийн харилцаагаа дараагийн шат руу аваачихад бэлэн байгаагийн илрэл гэж ойлгож болно.

Нас биед хүрсэн хүмүүс бусдын хувийн орон зайд халдах эсвэл орилж хашигичах үйлдэл хийдэггүй. 

Оронд нь буулт хийх болон аль болох харилцаагаа илүү дээрдүүлэхийн тулд нөхөрсөг байдлаар маргалдахыг эрхэмлэдэг.

Хэрэлдэж байвал бие биенийгээ гэсэн сэтгэл байна.

Мэдээж хэрэг хамтрагчийнхаа зарим нэг зуршлыг эсэргүүцэхийн оронд нүдээ аниад өнгөрөх нь илүү амар байх нь ойлгомжтой. 

Гэхдээ хэрүүл маргаанаас үүдэлтэй сэтгэлийн шаналал болон тав тухгүй байдлыг үл ойшоож, үр дүнд нь ирээдүйд харилцаагаа илүү дээрдүүлэхийг хүсэж байна гэдэг нь хосууд бие биедээ чин сэтгэлээсээ хайртай болохын баталгаа юм.

Өөрөөр хэлбэл хэрэлдэж маргалдах нь хосуудын харилцаа бат бөх байгааг илэрхийлж байна гэж ойлгож болно. 

Хэрэв хосууд байнга хэрэлдэж маргалддаг бол энэ нь бие биенийгээ гэсэн сэтгэл байгаатай холбоотой.


Хэрэлдэх нь харилцааг илүү амар хялбар болгодог.

Харилцаандаа итгэлцэл бий болгохын тулд та чимээгүй байх ёстой гэсэн үг биш. 

Ерөнхийдөө хосууд бие биедээ үзэл бодлоо чөлөөтэй хэлж, хийсэн үйлдэлдээ үүрэг хариуцлагатай хандаж, нэгнийгээ ямагт сонсдог байх нь чухал.

Хэрүүл маргаан хосуудын харилцааны нэг чухал хэсэг болсон бол энэ нь дотно байдал, итгэлцэл болон хосуудын хоорондын холбоог богино хугацаанд улам нягт болгохоос гадна танд хамтрагчдаа илүү бүтээмжтэй байдлаар харилцахыг зааж өгөх боломжийг ч олгох юм.


Хэрэлдэх нь эрүүл харилцааны үндэс:

Сэтгэл судлаачид эрүүл болон аз жаргалтай харилцааны 7 чухал зүйлийн нэгээр хэрүүл маргааныг нэрлэжээ. 

Үнэн хэрэгтээ хэрэв хосууд хэзээ ч маргалдахгүй байвал энэ нь зөв харилцаа хосуудын дунд байхгүй болохын илрэл юм.

Хэрэлдэж маргалдах нь хосуудад тэдний хувьд юу хамгийн чухал болохыг сануулж, гарах гарц, шийдэл олоход тусална. 

Гэсэн хэдий ч хосуудын хэрүүл маргаан эрүүл болон хэн нэгэн рүүгээ дайрч давшилсан биш байх ёстой.

– нэгэндээ үзэл бодлоо тулгах эсвэл дуугаа өндөрсгөхөөс үргэлж болгоомжлох хэрэгтэй.


Хэрэлдэх нь хосуудын холбоог илүү хүчтэй болгоно.

Хамтрагчтайгаа хэрэлдэж маргалдах нь хэн нэгэн нь заавал ялах эсвэл ялагдах ёстой гэсэн үг биш. 

Хамгийн чухал зүйл бол бие биенийгээ таньж мэдэх, юу хүсэж байгаагаа ярилцах, тэр тусмаа хамтрагчаасаа өөрийнхөө талаар сонсох явдал юм.

Жижиг хэрүүл маргаан ч гэсэн та хоёрын жинхэнэ дүр төрхийг гаргахаас гадна хамтрагч чинь асуудалд хэрхэн ханддаг болохыг олж мэдэх боломжтой. 

Мөн хэрэв хосууд хамтдаа тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх гарц олж чадвал, дараа дараагийн маргаан гарах үед нэгэндээ буулт хийх болон хоорондын холбоогоо улам бэхжүүлэхэд суралцах болно.

Хэрэлдэх нь таны дургүйцлийг багасгана.

Хэн нэгнийг хайрлана гэдэг амархан зүйл биш

– тэр тусмаа та хамрагчдаа санаа тавьдаг бол шүү дээ, үргэлж өөрийнхөө хил хязгаарыг багасгахад хүрнэ.

Харин хамтрагч чинь тантай адилхан хандлагыг гаргахгүй байвал, мэдээж хэрэг таны дургүй хүрэх нь ойлгомжтой.

Дээрх хандлага нь бусад зүйл дээр ч гэсэн ажиглагдах үед, таны дургүйцэл улам нэмэгдэх болно. 

Энэ нөхцөл байдал эрүүл бус харилцаа руу хөтөлдөг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга зам бол сөрөг мэдрэмжээ арилгаж, хамтрагчтайгаа эрх тэгш харилцааг бий болгох явдал юм.

Хэрэлдэх нь хамтдаа байхын илрэл.

Зарим нэг судалгаанаас харахад, хосуудын гаргадаг хамгийн том алдаа бол хэрүүлээс зайлсхийх гэнэ

– бид үргэлж ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрдэг боловч хэлэлгүй чимээгүй өнгөрдөг.

Энэ ядмаг харилцаа хосуудын хоёр тийш болдог гол шалтгаануудын нэг юм.

Та хамтрагчаасаа ямар нэгэн зүйл нуух нь сайн харилцааг бий болгоно гэж бодож байвал эндүүрч байна. 

Хэрэлдэх нь хосуудын өмнө тулгарч байгаа асуудалд анхаарал хандуулах болон тэрхүү асуудал илүү даамжрахаас өмнө шийдвэрлэх боломжийг олгодог. 

Энэ бол яагаад хэрэлдэж маргалддаг хосууд урт удаан хугацаанд хамт байдаг болохын илрэл билээ.

Хэрэлдэх нь дур сонирхлыг ил болгоно.

Зарим хосууд хэрэлдэж маргалдах дуртай байдаг, яагаад гэвэл энэ үед тэдний гормоны хэмжээ нэмэгддэг байна. 

Хэрэлдэж маргалдах нь дур сонирхлын нэг хэлбэр бөгөөд үл ойлголцол нь хосуудад бие биенийхээ дур сонирхлыг олж мэдэхэд тусалдаг.

Хэрэв та харилцаагаа хүчтэй бас цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байвал сэтгэл хөдлөлөө нууцлахаас илүү ил гаргах хэрэгтэй.

Гэхдээ ямар ч нөхцөлд хэрүүл маргааныг эерэг байдлаар дуусгах хэрэгтэйг анхаараарай.

Хэрэлдэх нь таныг гуниглахаас сэргийлнэ.

Хэрэв та хоёр цөөнгүй жил хамтдаа байгаа бол мэдээж хэрэг үл ойлголцох асуудал зөндөө байсан байж таараа. 

Тэглээ гээд бүх зүйл буруу биш – хэрэлдэх нь хосуудын харилцааг цааш явахад хэрэг болох түлш бөгөөд илүү сэтгэл хөдөлгөм харилцааг бий болгодог.

Хэрэв хосууд хоёулаа бүх зүйл дээр санал нийлээд байвал хайр сэтгэлийн харилцаа үнэхээр сонирхолгүй байна гэдгийг төсөөлөөд үзээрэй. 

Иймд дараагийн удаа хоорондоо хэрэлдэж маргалдвал, үүнийг сөргөөр хүлээж авах хэрэггүй. 

Оронд нь ирээдүйд хамт байх үүднээс хэрүүл маргааны сайн талыг нь олж харах гэж хичээгээрэй.

Хамтрагчтайгаа хэрхэн эрүүл байдлаар хэрэлдэж маргалдах вэ?

-Бие биенийгээ хүндэтгэх.

Та хоёрт хоёуланд нь сул тал бий, тиймээс нэгнийгээ сул талаар нь далимдуулан, сэтгэлийг нь өвтгөх хэрэггүй.

-Уучлалт гуйх. 

Хэрэв таны буруу бол уучлаарай гэж хэлэхээс бүү цааргалаарай. 

Энэ жижигхэн үйлдэл таныг сул дорой болгохгүй. 

Харин ч эсрэгээрээ таныг хамтрагчдаа хэр их хайртай болохын баталгаа юм.

Өнгөрснийг сөхөх хэрэггүй. 

Хэзээ ч өмнө нь хайр сэтгэлийн харилцаатай байсан хүнтэйгээ хамтрагчаа харьцуулах эсвэл хамтрагчийнхаа гаргасан алдааг хэрүүл маргаан гарах болгонд сөхөж ярих шаардлагагүй. 

Та зөвхөн одоогийн нөхцөл байдалд ярилцаж байгаа зүйлийнхаа талаар л ярих хэрэгтэй.

-Хэрүүл маргаанд өөр хүнийг оролцуулах хэрэггүй. 

Хоорондоо хэрэлдэж байгаа үед найз нөхөд эсвэл хамаатан саднаа оролцуулж болохгүй, энэ нь хамтрагчаа үл хүндэтгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ, иймээс өөрсдийнхөө асуудлыг зөвхөн өөрсдөө л шийдвэрлэж байгаарай.








Холбоотой мэдээ